x

Г.Занданшатар: Манай нийгмийн ёс суртахуун бүхэлдээ хүүхдэд ээлгүй байна

МАНАЙ НИЙГМИЙН ЁС СУРТАХУУН БҮХЭЛДЭЭ ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ БОЛСОН БАЙНА!!!

БУСДЫН ХҮҮХДИЙГ ӨӨРИЙН ХҮҮХДИЙН НЭГ АДИЛ ХАЙРЛАЖ, ХҮНДЭЛДЭГ МОНГОЛ ЁС УЛАМЖЛАЛ АЛДАГДСАН БАЙНА!!!

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр бидний сүүлийн үед ор тас хаячихаад байсан нэг том асуудлыг хөндөв. Энэ бол хүүхдийн эрхийн тухай асуудал. Сүүлийн 10 гаруй хоногт гэхэд 13 настай охин сургуулийнхаа өмнө гарцан дээр машинд мөргүүлж амиа алдсан, Дорнод аймагт 7 настай хүү хойд эцгийнхээ гарт амиа алдсан, бага насны 3 хүүүхэд ээжтэйгээ хамт угаартаж нас барсан, 5-7 настай эгч дүү хоёр орон сууцны 9 давхраас унаж амиа алдсан гээд сэтгэл сэртхийлгэм аймшигтай осол, гэмт хэргүүд гараад байгаа. Эмгэнэл гашуудал, айдас түгшүүр дагуулсан энэ бүх тохиолдлын буруутан нь томчууд, эцэг эхчүүд, төрийн байгууллагуудын хайхрамжгүй байдал гэдгийг УИХ-ын дарга сануулав. Мөн Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжоо эргэж харах, хэрэгжилтийг хангах, хүүхдийг сургуулийн орчин, гэр бүлийн орчинд хамгаалах тогтолцоог бий болгох, хариуцлагыг чангатгах хэрэгтэйг анхаарууллаа. Нийслэл, аймаг, дүүрэгт сургуулийн орчинг камержуулах ажлыг чухалчиллаа.

Сануулахад Монгол Улс Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенцид 1992 онд элссэн, 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах хууль баталсан. Энэ хуулиар хүүхэд 18 нас хүрч МУ-ын иргэн болсныхоо дараа өөрөө өөрийнхөө өмнөөс хариуцлага хүлээх чадамжтай болдог. Тэр болтол эцэг эх, төрийн байгууллага, компани ААН-үүд, хүүхдийн асуудал хариуцсан төрийн болон олон нийтийн байгууллагын хамгаалал, хараа хяналтанд байх ёстой. Хүүхдийн эрхийг бүх талаар хамгаалах ёстой гэсэн үг. Атал манайд сүүлийн 30 гаруй жилд бий болгосон хүүхэд хамгааллын тогтолцоо нь ажилладаггүй, манай нийгмийн ёс зүй, ёс суртахуун бүхэлдээ хүүхдэд ээлгүй байна, хүүхэд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Бусдын хүүхдийг өөрийн хүүхдийн нэг адил хайрлаж, хүндэлдэг монгол ёс уламжлал алдагдсан байна гэв. Тиймээс Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгоход УИХ-ын гишүүн нэг бүр, ялангуяа эмэгтэй гишүүдийн бүлэг онцгой анхаарч, бодлогоо гаргаж танилцуулахыг гишүүдэд үүрэг болголоо. Мөн хүүхдийн эсрэг гэмт хэрэгт ямар нэг өршөөлгүй баймаар байна, ялын бодлогыг чангатгамаар байна. Энэ бүх асуудлыг нэгтгэж, нэн даруй хэлэлцүүлэхээр зохион байгуулахыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол шинжлэх ухааны байнгын хороонд даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top