x

2023 оны Нобелийн шагналтнуудыг зарлаж эхэллээ

Жил бүрийн 10-р сарын эхний 7 хоногт Нобелийн шагналтнуудыг зарладаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр хамгийн эхэнд Физиологи буюу Анагаах ухааны салбарын 2023 оны Нобелийн шагналтнуудыг зарлалаа. Ковид-19-ийн эсрэг үр дүн өндөртэй, мРНХ вакцин бүтээх үндэс суурийг тавьсан нээлтийнхээ төлөө Унгарын эрдэмтэн Каталин Карико, АНУ-ын биохимич Дрю Вайсман нарт энэ шагналыг олгосноо Нобелийн Хороо зарласан байна.

Дархлаажуулалт болон дархлааны эмчилгээнд рибонуклеиН хүчлийг үр өгөөжтэй ашиглахад хувьсгал гаргасан хувь нэмрийг  Каталин Карико, Дрю Вайсман нарын судалгааны ажил оруулсан. Шинэ конавирусний эсрэг Модерна, Байонтек/Пфайзер вакцинуудыг бүтээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн тэдний бүтээл дэлхий нийтийг ковид-19-ийн цар тахал нэрвэж, өөр бусад халдварт тахал дэгдэх аюул өндөр байх үед үнэлж баршгүй үнэ цэнтэй нь нотлогдсон юм гэж Нобелийн хороо шийдвэрээ танилцуулахдаа онцолсон байна. Маргааш Физикийн, лхагва гаригт химийн, пүрэв гаригт Утга зохиолын салбарын Нобелийн шагналтнуудыг нэрлэнэ. Харин баасан гаригт энэ оны Нобелийн Энх тайвны шагналтны нэрийг зарлана. Харин Альфред Нобелийн нэрэмжит Эдийн засгийн салбарын шагналтныг 10-р сарын 10-нд зарлах юм.

Нобелийн хороо жил бүрийн шагналд нэр дэвшигчид болоод тэднийг нэр дэвшүүлсэн хүмүүс, байгууллагуудын талаар сүүлийн мөч хүртэл нууцалдаг. Гагцхүү салбарын мэргэжилтнүүд нэр дэвшигчид хэн байж болох талаар таамаг дэвшүүлж ярилцдаг. Шведийн шинжээчдийн үзэж байгаагаар, энэ жилийн физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнаар, төрөхийн өмнөх инвазив бус шинжилгээ боловсруулалтад чухал хувь нэмэр оруулсан Хонгконгийн молекул биологич Деннис Ло тодорч магадгүй байна. Хөхний өмөн үү өвчний BRCA1 удамшлын генийг нээсэн америкийн эрдэмтэн Мэри-Клэр Кинг мөн өндөр магадлалтай эрдэмтний нэгд тооцогдож байсан юм.

Динамитыг нээсэн Шведийн эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос жил тутам олгох болсон олон улсын хамгийн нэр хүндтэй энэ шагналыг анагаах ухааны салбарт 112 удаа олгоод байгаа юм байна. Нийтдээ 224 эрдэмтэн, түүний дотор 12 эмэгтэй энэ шагналыг гардан авч байжээ. Мөн энэ салбарт Нобелийн шагнал хүртсэн хамгийн залуу эрдэмтэн нь инсулинийг нээсэн Фредерик Бантинг 32 настайдаа болж байсан бол, хорт хавдрын удамшлын генийг нээсэн 87 настай Пейтен Раус хамгийн өндөр настай нь болж байсан байдаг юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top