УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ.
УИХ-ын тухай хуулийн 18.1-д "УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нээс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-наас эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна", УИХ-ын тухай хуулийн 18.2-д "Ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ" гэж заасан байдаг.
2023 оны намрын ээлжит чуулганы нээлтэд Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Дээд шүүх, ШЕЗ, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцоно.
Чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдах юм.