x

Энэ намар, өвөл ямар төрлийн ханиад тусах вэ?

Намар ирж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага томууны шинэ давалгааг хүлээж байна. Коронавирусийн цар тахлын үеэр хүн амын дархлал буурсан учир томуугийн шинэ вирустай тулгарах нь өвчнийг хүндрүүлэх аюултайг ДЭМБ сануулж байна.

Вирусний өсвөр байнга өөрчлөгдөн хувирч байгаагаас мэргэжилтнүүд вакцины агуулгаа бас байнга өөрчлөн энэ өвчнөөс сэргийлэх гол арга нь вакцинжуулалт хэмээн сануулж  байдаг. Жилээс жилд ингэж сонссоор “дүлийрч” дөжирсөн байгаа ч тэдний зөвөлгөөгөөр явах л хэрэгтэй.

2023-2024 онуудад томуугийн ямар өсвөрүүд ирэх вэ? Тэдэнтэй хэрхэн тэмцэх вэ?!

2023-2024 онуудын томуугийн өсвөрүүд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жилд хоёр удаа зөвөлгөөн явуулж, томуугийн чухал мэдээлэл гаргадаг. 2023-2024 онуудын томууны улиралд ДЭМБ-ын шинжээчид бөмбөрцгийн хойд хэсгийн орнуудад томуугийн эсрэг вакцинд дараах өсвөрүүдийг оруулахыг зөвлөжээ.

Үүнд:

  • Томуу А (H1N1), буюу гахайн томуу;
  • Томуу А (H3N2), буюу  гонконгийн томуу;
  • B - Victoriaгруппын томууны вирус;
  • B - Yamagataгруппын томууны вирус;

2022 оны сүүлчээс тридеми буюу нэгэн зэрэг короновирусийн цар тахал, томуу, гуравдагч вирус-голчлон амьсгалын замын болон синтициалийн амьсгалын замын доод хэсгийн томуу гэсэн гурвал явагдсан. Гэхдээ өөр халдварт вирус ч байсан байж болно. Гурван халдвар зэрэг ирсэн нь  өвчнийг хүндрүүлсэн ба нөхөн сэргэлт нь удаан үргэлжилж буй. Энэ бүгдийг тооцоолон  өнөөдөр урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч байх ёстой. Мэдээж энд вакцин л шаардлагатай. 

Өнгөрсөн оны мэдээгээр вакцинжуулалт нь томуугийн хүнд хэлбэрийг 50 хувиар буулгажээ. Элдэв сөрөг дагавар гаргахгүйн үүднээс насны бүлгүүдэд өөр өөр вакциныг гаргасан байгаа гэнэ.

Томуугийн шинж тэмдэг

Халуурч, бөөлжис цутгах, бөөлжих, хоолны дур хүсэлгүй болох нь томуугийн гол шинж тэмдэг. Томуу хүндэрсний байнгын дагуул нь хамар битүүрч, хоолой өвдөх ба төвөнгийн өрөвсөл. Дархлал суларсан тохиолдолд нянгийн халдвар авах магадлал өндөр.

Халуун байнгаар нэмэгдэн өвдөлтийн хоёр, гурав дахь өдөр хамгийн дээд цэгтээ хүрнэ. Хамгийн зөв оношийг зөвхөн эмч нар л хийнэ. Гэхдээ томууны хүндрэл хатгаанд хүргэх аюултай. Өвчнийг нус нулимас байнга дагалддаг. Эмч нарын яриагаар томууны дараа зүрхний шигдээсийн эрсдэл мэдэгдэхүйцээр нэмэгддэг.

Мөн томуу шинж тэмдэггүйгээр ханиалгах зэргээр үргэлжилж болно. Чээж бачуурах, булчин шөрмөс сулрах зэргийг мэдрээд өнгөрдөг.

Томуугийн хүндрэлийн ангилал

Анагаах нь шинж тэмдгийн эрчмээс хамаарсан өвчлөлтийн үндсэн хэдэн хэлбэрийг гаргасан байгаа. Хөнгөн өвчлөлтөөр халуун бараг хэвийн 38 градусаас илүү гарахгүй. Хордлогын шинж сулхан өнгөрнө.

Дунд зэргийн хүндрэлтэй өвчлөлт нь 38,5-39,5 градус хүртэл халууруулж дөрөв хоногийн турш үргэлжлүүлэх ба толгой өвдөх, бие сулрах, үе мөчөөр өвдөх зэргийн дагавартай.

Хүнд өвчлөлтийн хэлбэрт нь халуун 40 градус хүрч, дэмийрэх, бие татах, мэдээгүй болох зэрэг илэрэх бөгөөд мэдрэл хордох, цус алдах зэрэг дагавартай байдаг гэнэ.

Ужиг өвчин нь томууг хүндрүүлэх өдөөлтийг амархан гаргана. Уушгиний усжилт, менингит бөөр, элэг, зүрхний ажиллагааны дутагдлыг үүсгэдэг. Энд нэн яаралттай түргэн тусламжийг цаг алдалгүй дуудах шаардлагатай.

2024 оны томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх

Томуугийн идэвхитэй үед олон хүнтэй газраас зайлш хийх, вирусний эсрэг эм хэрэглэх, амны хаалт ариутгал хийж бай. Зөв тэжээллэг хоол, биеийн эсэргүүцлийг сайжруулах, цэвэр агаарт зугаалах, орон гэрээ салхижуулах зэргийг жил бүр л хэлж байдаг хэрэгтэй зүйл. Эдгээр нь томуунаас сэргийлэх он жилээр туршигдсан гол арга юм.

Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр, нүүр царайндаа байнга хүрээд байх хэрэггүй. Бүтэн нойртой байх хэрэгтэй. Ханиад томуутай хүнд ойртоод байх хэрэггүй. Энэ бүгдээс гадна хамгийн чухал урьдчилан сэргийлэлт нь вакцин хийлгэх.

Манайд энэ жил вакцинжуулалт аравдугаар сард эхлэх бололтой. Томууны улирлын эхлэлээс нэг сарын өмнө вакцин хийлгэх хэрэгтэй ба хамгийн тохиромжтой үеэр есдүгээр сарыг мэргэжилтнүүд хэлжээ.

Томуугийн эмчилгээг эмчид бүрэн найдан үлдээх ёстой

Томууны үр дагавар нь дархлалыг сулруулахаас гадна зүрх судасны өвчтэй хүмүүс ихээхэн нөлөөлнө. Шигдээсийн аюулыг ойртуулдаг. Цусны эргэлтийг өөрчилнө. Ер нь ужиг өвчтэй хүмүүст ямар ч томуу аюултай. Хөнгөн өвчилсөн ч сэргэх, хэвийн байдалд орох нь удаашралтай учраас хүн амын ажлын чадварт сөрөг нөлөөтэй.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top