Шаардлагатай гэж үзвэл Анкара Европын холбооноос салаж болох юм хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган АНУ-д айлчлахын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ хэлжээ.
Европын парламентын илтгэлийн агуулгын талаар тэр сэтгүүлчийн асуултад хариулахдаа энэ тухай хэлсэн гэж Reuters агентлаг мэдээлэв.
"Европын холбоо Туркээс салахаар оролдож байна. Бид үүнийг тооцоолон дүгнэлтээ хийнэ. Шаардлагатай гэж үзвэл бид ЕХ-ноос салаж ч болох юм" хэмээн Эрдоган хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт хийгдсэн илтгэлд, 27 оноос бүрэлдсэн нэгдэлд Туркийн нэгдэх үйл ажиллагаа нь өнөөгийн нөхцөлд сэргээгдэх боломжгүй. Европын холбоонд "Анкаратай холбогдох “бодит, зэрэгцээ хүрээг” сонгон авахыг уриалсан" байв.
Турк тус холбоонд элсэх албан ёсны нэр дэвшигч гэж 24 жилийн турш яригдаж ирсэн ба сүүлийн жилүүдэд холбоонд элсэх хэлэлцээр нь хүний эрхийн зөрчил, хуулийг дээдлэхгүй байгаа гэгдээд мухардалд оржээ.
Өмнө нь Австрийн канцлер Карл Нехаммер, хэлэлцээрийг зогсоохыг урилсан байгаа. Тэрээр “Бид цаашид Анкара, Брюссель хоёрын ойртох талыг дэмжинэ. Хамгийн чухал нь бид биендээ шударгаар хандах ёстой. Харин тэр нь хэлэлцээрийг зогсоож байгаа юм. Хөршийн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг боловсруулах хэрэгтэй” хэмээн хэлжээ.
М.ЦОГТ