Турк, Саудын Араб хоёрын худалдаа эрчимжиж байгаа тухай “Саудын Арабын гол мэдээ” агентлаг дамжуулж байна.
Саудын Арабын Турктэй хийж буй худалдааны эргэлт өнгөрсөн онд зургаан тэрбум долларт хүрч өмнөх оныхоосоо шууд 33 хувиар нэмэгджээ. Хоёр орон цаашдын хамтын ажиллагаа ба түншлэлийн боломжийг үргэлжлүүлэн судалж байна.
Эр-Рияд хотноо явагдсан Сауд-Туркийн бизнес чуулгад СА-ын Гадаад худалдааны ерөнхий газрын (GAFT) орлогч дарга Абдулазиз Аль-Сакран оролцохдоо дээрх тоог дурьжээ.
Ер нь СА ба АНЭ хоёртой харилцаагаа тогтворжуулсаны дараа Турк тэндээс хөрөнгө оруулалтыг идэвхитэй хайж байгаа юм.
М.ЦОГТ