Америкийн сургуулиудад гарсан буудалцаантай хэргийн тоо 2021-2022 онуудын хичээлийн жилд эрс нэмэгдлээ гэж Боловсролын салбарын статистикийн үндэсний төвийн мэдээнээс иш татан Axios сайт мэдээлжээ.
Хамгийн сүүлчийн тайланд дээрх хугацаанд сургуулиудад галт зэвсэг хэрэглэсэн хэргийн тоо 188 хүрсэн гэдгийг онцолсон байна. Харьцуулахад 2020-2021 оны хичээлийн жилд тийм хэргийн тоо хоёр дахин бага буюу 93 байсан байна.
Есдүгээр сарын 14-нд Associated Press агентлаг мэдээлэхдээ, АНУ-д хагас жилийн дотор бөөнөөр хөнөөсөн аллагын тоо эсрэг дээд үзүүлэлт харууллаа гэжээ. Агентлагийн мэдээнд энэ жилийн нэгдүгээр сарын 1-нээс хойш 28 ноцтой хэрэг гарч, наад зах нь 140 хүн амиа алдсан гэж өгүүлжээ.
Амь үрэгдэгчдийн тоо долоо хоног бүр шахуу л нэмэгдэж байсныг мөн онцолжээ.
Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд Gun Violence Archive сайтын мэдээнд, он гарсаар олон хохирогчтой буудалцааны хэрэг 146 удаа гарсан гэж бичсэн байна. Тэр сард Ерөнхийлөгч Жо Байден конгресст хандан зэвсгийн худалдааны эргэлтийг чангатгахыг уриалсан билээ. Гэхдээ тэр энэ хэрэгт Бүгд найрамдахчуудыг буруутгасан юм.
М.ЦОГТ