Ливийн зүүн нутгийн Дерна хот усанд автагдах үеэр 9000 гаруй хүн сураггүй болсонд тооцогдож байна гэж тус улсын Улаан хавирган сар нийгэмлэг мэдээлжээ.
“Илүү өргөн цар хүрээний эрэл хайлт хийх хэрэгтэй байна” гэдгийг нийгэмлэг дамжуулжээ. Улаан хавирган сар нийгэмлэгийн төлөөлөгчий хэлснээр, Дерна хотын гурван район бүрэн эврэн сүйрсэн ба хөрш районуудад нь байдал сүйрлийн болсон ба наад зах нь 150 хүн амиа алдсан гэжээ.
Тус улсын засгийн газрын тэргүүн Усама Хамад Ливид гурав хоногийн гашуудал зарлаж байгааг мэдэгдлээ. Өмнө нь тус орны ерөнхийлөгчийн зөвлөл Дерна, Киренаик бүсийг гамшгийн бүс гэж зарлан олон улсын тусламж хүссэн юм.
Мөн усан борооны улмаас хотуудын нисэх буудал, боомтуудыг хаажээ. Суса, Дерна хотуудыг гамшгийн бүс гэж зарлан тэнд комендантыг цагийн дэглэм тогтоосон байна.
М.ЦОГТ