Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс 1948 оны есдүгээр сарын 9-нд үүсгэн багуулагдаж байжээ. Улс байгуулагдсаны 75 жилийн ойн өмнө Пхеньян атомын шумбадаг онгоцыг далайд тавьсан байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун тэр ёслол дээр, тэнгисийн флот цөмийн зэвсэгийг барин тогтоох хүчинд чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн байв. 75 жилийн хугацаанд Хойд Солонгос бүрэн тусгаарлагдсан нөхцөлд өөрийн орны тогтвортой байдал, бахархлыг хэрхэн "барих" нэгэн үлгэрийг гаргагч болон хувирав.
Хаагдмал улсыг хэрхэн бүтээж байна вэ?
1. Улсыг түүхэн хугацаанд нь ганц гэр бүл удирдаж ирэв. Өнөөдөр Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений ач хүү Ким Чен Ун захирч байна. Ким Ир Сен 1972 оноос 1994 он /нас барсан/ хүртэл Ерөнхийлөгч цолтой байв. Түүнийг тус орны мөнхийн Ерөнхийлөгчөөр зарласан ба үр удам нь зөвхөн дээд удирдагч цолыг авах болжээ.
2. Дээд лидер нь эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын (СХН) дарга, Дээд ерөнхий командлагчийн тушаалтай. Гэхдээ түүнийг Ерөнхийлөгч гэж нэрлэх нь буруу бөгөөд БНАСАУ зөвхөн ганцхан мөнхийн ерөнхийлөгчтэй тэр нь Ким Ир Сен юм. Тэр үхсэн ч түүнд захирагдсан "некрократийн" системтэй гэх гадаад орнуудад шүүмжлүүлэх шалтгаан болдог.
3. Сонгуулийн саналын хуудсанд ганцхан нэр бичигдэх ба сонгогчид тийм эсвэл үгүй гэсэн санал өгнө.
4. Хойд Солонгост 1912 оны дөрөвдүгээр сарын 15-наар буюу Ким Ир Сений төрсөн өдрөөр эхэлсэн өөрийн хуанлитай. Өнөөдөр тэнд 2023 он биш 112 он тоолол явж байна.
5. БНАСАУ-д төрсөн өдөр нь тохиосон ч баяр тэмдэглэж болохгүй өдөр байдаг. Долдугаар сарын 8, арванхоёрдугаар сарын 17 гэсэн өдрүүдэд Ким Ир Сен болон түүний хүү Ким Чен Ир нас баржээ. Мөн Хойд Солонгост хүүхдүүддээ удирдэагчийнхаа нэрийг өгч болохгүй.
6. 2015 оны наймдугаар сарын 15-нд өөрийн цагийн GMT+09 бүсээс 30 минутыг хассан удирдагчийн цагийг тогтоожээ. Ийнхүү GMT+8 форматаар Өмнөд Солонгосынхоос хагас цагаар түрүүлэн шөнө дунд болдог болсон байна. Пхеньянд тайлбарласнаар, GMT+8:30 системийг Солонгос Японы булаан эзлэлтээс өмнө ашиглаж ирсэн гэдэг ч Ким Чен Ун 2018 онд GMT+09:00 цагийн бүсэд орж буйгаа зарласан байв. Хоёр Солонгосыг нэгтгэх алхам гэж тэр хэлжээ.
7. Олон хүн Пхеньяныг марксизм-ленинизмын номнолоор явдаг гэдэг. Гэтэл Хойд Солонгос нь коммунист улс биш. Коммунизмын үзэл санаагаа 1950-иад онуудад өөрчилжээ. Хрущев Сталины дахин шүтэлттэй тэмцсэнийг Ким Ир Сен сөргөөр хүлээн авчээ.
8. Тэр цагаас хойш тэнд национал-коммунист чучхе санааг номлож байна. Тэр нь марксизм-ленизмын сургаалын үргэлжлэл болжээ. Чучхе нь өөрийн хүчинд тулгуурлан үндэсний онцлогоо хадгалах санаа бөгөөд үүний зэрэгцээ социализм, коммунизмын санаагаа орхиогүй юм. 2009 оноос хойш тэдний Үндсэн хуулинд коммунизмын талаар дурсахаа больсон байна.
9. Пхеньянд суудлынхаа тоогоор (150,000) дэлхийн аваргуудын нэг болох "Ныннадо тавдугаар сарын 1" гэх цэнгэлдэх байдаг ба түүнийг 1989 онд нээжээ. Спортын тэмцээнээс гадна "Ариран" гэх гимнастик болон урлагийн наадмыг тэнд явуулдаг. 2007 оны шоу "Ариран" Гиннессийн дээд амжилтын номонд түүхэн дэх хамгийн том наадам гэж бүртгэгдэж байжээ. Түүнд 100, 090 гимнастикчид болон жүжигчид оролцсон байна.
10. Энэ улсын хамгийн өндөр байшин нь 109 давхар "Рюгён"зочид буудал ба тэнд огт үйлчлүүлэгч байгаа хэдэн мянган номер байдаг гэх. Пирамидын хэлбэртэй 109 давхар, 330 метрын өндөртэй буудлыг 1987 онд босгож эхлээд зөвлөлт задарсны дараа байгуулалтыг царцаасан байдаг. Улмаар 2000-аад онуудад сэргээж 2012 онд Ким Ир Сений 100 жилийн ойгоор нээхээр төлөвлөсөн нь амжаагүй юм.
11. Зарим нэг мэдээгээр, Kempinski буудлын сүлжээ "Рюгёнийг" удирдах гэрээ хийж байснаа Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө идэвхжүүлсний дараа зогсоожээ. Өнөөдөр зочид буудал мөн л хоосон, түүний ханыг гэрлийн диодын хавтангуудаар хаагаад түүн дээр хувьсгалч киногоо үзүүлж байгаа гэх.
12. Пхеньянд 1982 онд босгосон 1925-1945 онуудын Японы эсрэг тэмцэлд зориулсан Ким Ир Сены Ялгуусан ялалтын хаалга бий. Түүний өндөр нь 60 метр, өргөн нь 52,5 метр. Аркийн өндөр нь 27м, өргөн нь 18,6м. Энэ нь дэлхийн хамгийн өндөрт орох хаалга бөгөөд зөвхөн Мексикийн хувьсгалын хөшөөний дараа л ордог.
13. Хойд Солонгосын хүн амын дөнгөж 26 хувь нь цахилгаанаар хангагдсан. Олон өрх өдөрт хоёр цагийн цахилгаан авдаг. Учир нь цахилгаанаар үйлдвэрүүдээ хангахыг илүүд үздэг байна.
14. Унадаг дугуйг бүртгэн дугаар өгдөг.
15. 2008 онд Өмнөд Солонгос бордоо нийлүүлэхгүй болсноос эрх баригчид нь иргэддээ ялгадасаа цуглуулан тушааж ХАА-даа туслах санаачлага гаргасан гэж Өмнөд солонгосын Daily NK хэвлэлийн эх сурвалж мэдээлж байв.
16. Америкийн бэлгэдэл гээд цэнхэр жийнс өмсөхөд Хойд Солонгос дургүй ба бас скинни өмд, урагдалттай жийнс, том логотой хувцас өмсөхийг хориглодог. Мөн пирсингийг бас дэмждэггүй.
17. Лидер Ким Чен Ун Өмнөд Солонгосын хөгжмийн K-Pop чиглэл төрлийг дэмждэггүй. Түүнийг залуусыг уруу татсан “хорт хавдар” гэж нэрлэжээ.
18. 2015 онд Хойд Солонгост дуу бүхий бүх кассет, компакт-дискийг хоригложээ. Тэнд интернэт байхгүй зөвхөн өөрийнх нь "Кванмён" нэртэй интернэтийн гуч орчим вэб сайтыг зөвшөөрсөн байгаа. Компьютер хэрэглэх боломжтой бол тэр сүлжээ нь үнэ төлбөргүй.
19. БНАСАУ-д зөвлөмж болгосон нийтдээ гучаад янзын үс засалт байдаг. Эрэгтэйчүүдийн үсний урт нь 1-5 см, 15 хоног тутам үсээ засуулах журамтай.
20. Тэд өмнөд хөршөөсөө дундажаар 5 см-ээр намхан. Хоол унднаас хамааралтай байх. НҮБ-ын мэдээгээр хүн амын 42 хувь нь өлөн зөлмөн амьдарч байна.
М.ЦОГТ