x

Их эзэн Чингис хааны сэдэвт үзэсгэлэнг Франц улсад анх удаа толилуулна

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагчдын нэг болох Чингис хааны тухай үзэсгэлэнг "Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ" сэдвээр Франц улсад анх удаа нээх гэж байна.

Хэдэн жилийн турш бэлтгэсний үр дүнд уг үзэсгэлэн Францын Нант хотын Түүхийн музейд 2023 оны  аравдугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 5-н хүртэл нийтийн хүртээл болно.

Чингис хаан болон түүний арми 13 дугаар зуунд Монголын тал нутгаас Хятадын өмнө зүг, Номхон далайгаас Ойрхи Дорнодын хил хүртэл асар том эзэнт гүрнийг байгуулсан билээ.

Монголчууд тухайн үедээ дэлхийн газар нутгийн 22 гаруй хувийг эзэлж, Чингис хааны ач хүү, Монголчуудын их хаан Хубилай Хятадын эзэн хаан болж байлаа. Тэрээр Юань гүрнийг байгуулж, нийслэлээ Даду (одоогийн Бээжин) хотод байгуулжээ. Энэхүү эзэнт гүрнийг байгуулахын тулд олон жилийн турш байлдан дагуулалт хийж,  эцэст нь “Монголын их амар амгалан”-г (Pax Mongolica) цогцлоосон юм.

“Монголын их амар амгалан”-гийн үед Өрнө, Дорнын  хооронд худалдаа, шинжлэх ухаан, соёл урлагийн харилцаа цэцэглэн хөгжиж, үндэстэн хоорондын соёлын солилцооны эрин үеийг бий болгож чадсан юм.

Энэхүү үзэсгэлэнд Монголын үндэсний сан хөмрөгөөс гадна Франц, Европын томоохон музейн үзмэрүүдээр баяжуулсан онцгой үзмэрүүдийг толилуулж, Чингис хааны агуу эзэнт гүрний түүхийг ойлгох боломжийг олгох аж.

Монгол Улсын төрийн дэмжлэгээр үндэсний чухал өв цуглуулгуудыг, түүний дотор Чингис хааны үндэсний шинэ музейгээс түр зээлээр авсан үзмэрүүдийг дэлгэн үзүүлнэ.

Энэхүү үзэсгэлэн нь Монгол, Франц хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм.

Дашрамд дурдахад, үзэсгэлэн болох Бретоны гүнгийн цайз шилтгээн нь жилдээ 1,7 сая үзэгч хүлээн авдаг, жуулчдын тоогоор Францын баруун бүсэд тэргүүлдэг нэр хүндтэй түүхэн газар юм.

MONTSAME.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top