x

Ши Жиньпин: БНХАУ нээлттэй, хамтын ажиллагааг дэмжсэн эдийн засгийн бодлого явуулна

Есдүгээр сарын 2-6-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотноо Олон улсын худалдаа үйлчилгээний чуулга уулзалт болж байна.

Энэ чуулга уулзалтад дэлхийн 75 орны 2200 гаруй бизнес эрхлэгч, компанийн төлөөлөл оролцож байгаа гэсэн мэдээлэл байна. “Нээлттэй байдал хөгжилд хөтөлнө, хамтын ажиллагаа хожил авчирна” гэсэн уриан дор зохион байгуулагдаж буй тус чуулганы үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин зайнаас үг хэлж, дэлхийн 2 дахь том эдийн засагтай орны хувьд дэлхийн эдийн засгийг сэргээхийн тулд нээлттэй, хамтарсан эдийн засгийн бодлого хэрэгжүүлнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Тэрээр олон улсын худалдааны харилцаанд үйлчилгээний худалдаа голлох байр суурьтай байгааг онцолсон байна. Өөрөөр хэлбэл дэлхийн улс орнууд худалдааны харилцаагаа өргөжүүлэхийг хүсвэл үйлчилгээний салбарыг түлхүү дэмжих шаардлагатай болсныг онцолжээ. Өсөн нэмэгдэж байгаа үйлчилгээний салбарыг бэхжүүлэхийн тулд дижиталчлал, ногоон эрчим хүч төвтэй технологи, инновацыг дэмжих, бизнесийн шинэ хэлбэрүүдийг хөгжүүлэх нь эдийн засгийн даяаршлын гол түлхүүр юм гэдгийг нэмж дурджээ. Эдийн засгийн даяаршлыг энэ мэт аргаар дэмжиж өгөх нь дэлхийн эдийн засаг тогтворжих үндэс суурь юм гэж тэрээр дурдсан байна.

БНХАУ “Нээлттэй хаалга”-ны бодлого хэрэгжүүлж эхэлсний 45 жилийн ой энэ жил тохиож байгаа юм байна. Үүнийг тохиолдуулан, энэ удаагийн чуулганы хүрээнд дэлхийн бүх улс оронтой нээлттэй, харилцан ашигтай худалдааны хамтын ажиллагааг өрнүүлэх эрмэлзэлтэй байгаа гэдгийг Ши Жиньпин онцолсон. Олон улсад өргөжүүлэн тэлэх сонирхолтой байгаа ногоон эрчим хүч, технологийн салбараас гадна харилцаа холбооны салбар, аялал жуулчлал болон бусад мэргэжлийн салбарыг дэмжих сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд үйлчилгээний худалдаа болон дижитал худалдааг хөгжүүлэх төлөвлөгөөтэй гэдгийг мэдээлсэн юм. Чуулганд хэлсэн үгийнхээ төгсгөлд Ши Жиньпин чөлөөт худалдааны бүсийн ач холбогдол болоод эдийн засгийн хувьд тусгаарлагдмал байхын аюулын талаар үзэл бодлоо илэрхийлж, үгээ өндөрлүүлсэн байна.

Монцамэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top