x

БНХАУ хилээр нь нэвтрэх иргэдээс ковидын шинжилгээний хариу шаардахгүй

2020 оны гуравдугаар сараас хойш буюу цар тахлын гурван жилийн туршид хаалттай байсан Хятад улс энэ оны нэгдүгээр сараас хилээ нээсэн боловч зорчин очиж байгаа хүмүүс 48 цагийн доторх PCR шинжилгээний сөрөг хариутай байх журам өчигдрийг хүртэл үйлчилж байсан.

Тэгвэл өнөөдрөөс буюу лхагва гаригаас эхлэн ийм шинжилгээний хариу шаардахгүй болж байна. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин даваа гаригт энэ тухай мэдээлэл танилцуулсан байна.

Хятад руу зорчигчдоос ийнхүү ковидын шинжилгээний хариу шаардахаа больж байгаа ч тухайн хүн өөрөө хүсвэл шинжилгээ өгөхөд нээлттэй, вирусээр өвчлөгсдийг одоо ч гэсэн хянаж, бүртгэлжүүлж буй юм байна. 

Хятад улс зорчигчид хүлээж авах улс орнуудын жагсаалтаа нэгдүгээр сараас эхлэн алгуур олшруулж, нислэгийн тоогоо ч мөн нэмж ирсэн. Халдвар гарсан хот суурингуудыг бүхэлд нь хааж, урт хугацаагаар хөл хорио тогтоож байсан Бээжингийн “Тэг Ковид” хатуу бодлого 2022 оны 12 дугаар сараас дуусгавар болсон.

Гэвч гурван жил үргэлжилсэн цар тахлын дэглэмийн улмаас дэлхийн хоёр дахь том эдийн засагтай энэ улсын эдийн засгийг удаашруулж, ажилгүйдэл газар авах шалтгаан болжээ. Тиймээс өнөөдрөөс үйлчилж эхэлсэн энэ шийдвэр эдийн засаг, аялал жуулчлалыг сэргээж, олон улсын худалдааны харилцаа хэвийн болоход чухал дөхөм үзүүлнэ гэж үзэж байна.

Ялангуяа Хятадын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн аялал жуулчлалын салбар энэ жилээс эргэн сэргэж байгаа үйл явцад энэ шийдвэр улам түлхэц болно гэж ажиглагч шинжээчид дүгнэж байна. Хил нээгдсэн оны эхнээс хойш Хятадын аялал жуулчлалын салбарын орлого 4 их наяд юань буюу 581 тэрбум ам. долларт хүрч, салбарын сэргэлт 96 хувьтай байгааг тус улсын Аялал жуулчлалын яамнаас мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top