x

Heineken Орос дахь үйл ажиллагаагаа нэг еврогоор зарав

Нидерландын шар айраг үйлдвэрлэгч Heineken ОХУ-ын зах зээлээс бүр мөсөн гарлаа. ОХУ дахь долоон үйлдвэрээ 300 сая еврогийн алдагдалтайгаар Оросын Арнест группт зарахаар болсон тухай Heineken мэдээлжээ. Тодруулбал, Орос дахь бүх хөрөнгөө үнэгүй буюу нэг еврогоор шилжүүлсэн байна.

Amstel, Birra Moretti, Tiger зэрэг брэндүүдийг эзэмшдэг тус компани Украины дайн эхэлсний дараахан Оросоос гарах шийдвэрээ зарласан ч үйл явц бараг жил хагас орчим хугацаанд сунжирсан юм. Оросын 1,800 гаруй ажилчдынхаа хувь заяаг нааштайгаар шийдвэрлэхийн тулд ийм урт хугацаа зарцуулах болсноо Heineken тайлбарлажээ.

Тус компанийн үйлдвэрүүдийг худалдаж авсан Арнест групп нь металл савлагааны томоохон үйлдвэртэйгээс гадна гоо сайхан, ахуйн хэрэглээний барааны Оросын хамгийн том үйлдвэрлэгч юм байна. Ажилчдыг нь гурван жилийн турш үргэлжлүүлэн ажиллуулах баталгааг Арнест группээр гаргуулахад яриа хэлэлцээний ихэнх хугацаа зориулагдсан тухай Heineken мэдээлжээ.

“Манай Оросын зах зээлээс гарах үйл явц дууслаа. Томоохон үйлдвэрлэгч компаниуд Оросоос гарахад маш хэцүү болсон нь эндээс харагдаж байна. Хэдийгээр төсөөлж байснаас урт хугацаа орсон ч бид ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж, энэ улсаас хариуцлагатайгаар гарах боломжтой боллоо” гэж Heineken компанийн гүйцэтгэх захирал Дольф Ван Ден Бринк мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны сүүлчээс эхлэн Оросын зах зээлээс гарах гэж буй гадаадын компаниуд тус улсын сангийн яамнаас зөвшөөрөл авах ёстой болсон юм. Зөвшөөрөл авахад зургаагаас 12 сарын хугацаа шаардагддаг ба зарим стратегийн ач холбогдолтой салбарын асуудлыг ерөнхийлөгч Путин өөрөө шийдвэрлэдэг болжээ.

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.160)
    Оросоос барууны бүх компаниуд гарах хэрэгтэй. Ийм заваан засаглалтай улсад байх нь цаашид маш их хохиролтойгоос гадна аюултай
    2023 оны 08 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top