x

"Вагнер" группийн удирдагч Пригожин алагджээ

Москвагаас Петербург руу нисэж явсан Вагнер группийн удирдагч Евгений Пригожиний хувийн онгоц өчигдөр орой үл мэдэгдэх шалтгаанаар агаарт дэлбэрч сүйрсэн байна.

Уг онгоцонд Евгений Пригожины хамт 10 хүн байсан нь бөгөөд бүгд амь үрэгдсэн гэж Росавиация мэдэгджээ.

Тодруулбал, Пригожингийн эзэмшдэг онгоц долоон зорчигч, гурван багийн гишүүдийн хамт Москвагаас Санкт-Петербург руу нисэж байгаад Тверь мужид осолдсон аж. Сүйрлийн газраас 10 хүний цогцос олдоод байгаагийн дотор Пригожин болон Вагнер группийн цэргийн удирдагч Уткин нарын цогцос байгааг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Ослын шалтгааныг тодруулахаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Дашрамд, "Путины сүүдрийн арми", "ОХУ-ын хөлсний цэргүүд" гэдгээрээ олон улсад танигдсан Вагнер группийг хэт үндсэрхэг үзэлтнүүд хэмээгддэг Евгений Пригожин, Дмитрий Уткин нар 2014 онд үндэслэн байгуулжээ. Тэд Гитлерийн хайртай хөгжмийн зохиолч Ричард Вагнерийн нэрээр групптээ "Вагнер" хэмээх нэрийг өгсөн ба Гитлертэй үзэл санаа нэгтэй неонацистууд гэдгээ харуулж буй хэрэг гэж хэвлэлүүдэд бичсэн байдаг. Эх орондоо бол Пригожиныг ард иргэд нь "Жинхэнэ эх оронч, Оросын баатар" хэмээж хүндэлдэг. "Вагнер" групп нь ОХУ-ын Засгийн Газрын захиалгаар санхүүждэг ба Украин, Сири, Афганистан, Африк зэрэг олон улсад цэрэг армийн үйл ажиллагаа явуулдаг гэгддэг. Пригожин хоёр сарын өмнө Москва руу цэргээ хөдөлгөж удалгүй замаасаа буцсан байдаг. Энэ явдлын улмаас ял шийтгэлгүй хэмээгдэж Веларусьт байрлах болж, олон нийтээс хэсэг хол байсны эцэст ослоор амиа алдсан нь анхаарлын төвд ирээд байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top