Москва болон Москвагийн ойролцоох мужид дроны довтолгоон хийхээр Киев оролдов. Дроныг радио электроны хэрэгслээр илрүүлэн унагажээ. Үүний улмаас хэлмэгдэж нэрвэгдсэн хүн, эвдрэл гараагүйг гэдгийг ОХУ-ын БХЯ мэдээлсэн байна.
Москвад ням гаригийн өглөөний дөрвөн цагт дроны довтолгоон хийгджээ.
Энэ үеэр Украины нисгэгчгүй дрон Курск хотын төмөр замын буудлын нэгдүгээр зам болон буудлын байшингийн дээврийг мөргөн унасан ба тэнд гал гарчээ. Энэ үеэр таван хүн шилний хагархайд өртөн хөнгөн шархсан тухай мужийн тэргүүн Роман Старавойт мэдээлжээ.
Украины дронууд Запорожийн Атомын цахилгаан станцад довтлох оролдлогыг өдөр бүр наад зах нь арваад удаа хийж байгааг "Росэнергоатом" концерны ерөнхий захирлын зөвлөх Ренат Карчаа ярьжээ.
Украины армийн хамгаалалтын сул талыг илрүүлэхээр өдөр бүр буудаж байна гэж тэр хэлээд атомын цахилгаан станцын эрчим хүчний блокууд найдвартай хамгаалагдсан гэв. Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Цөмийн эрчим хүчний олон улсын агентлагийн бүлэг станцад тогтмол ажиллаж байна.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)