Хуулинд 40 мянга хүртэл албан тушаалтнуудыг люстраци гэх цэвэрлэгээнд хамруулах өөрчлөлт оруулсан тухай Польшийн хуулийн сэтгүүлд зарлажээ.
Өөрчлөл энэ сарын 27-нд хүчин төгөлдөр болсон гэж RPL радио мэдээлэв.
Улсын компанийн удирдлагад Үндэсний дурсгалын хүрээлэнд 1972 оны наймдугаар сарын 1-нээс өмнө төрсөн бүх албан хаагчдийнхаа жагсаалыг хүргүүлэх долоо хоногийн хугацаа өгчээ. Үүний дараа хүрээлэн таван сарын турш албан хаагчдын мэдээллийг шалгана.
Хуулийн өөрчлөлт нь 1944-1990 онуудад улсын аюулаас хамгаалах байгууллагад ажиллаж байсан хүмүүстэй хөдөлмөрийн гэрээг цуцлахыг шаардаж байгаа юм. Нэг үгээр Польш ард улсын коммунист дэглэмд ажиллаж байсан хүмүүсийг цэвэрлэж байгаа хэрэг болж байна. Засгийн газрын мэдээгээр үүнд 22 мянган хүн буюу төрийн албан хаагчдын гуравны нэг, мөн 18 мянган өөр ажилтай хүн хамрагдахаар болж байна.
Люстра́ц гэдэг нь (lustratio - тахил өргөх замаар цэвэрлэнэ гэсэн) латин үг бөгөөд дээр үед засаг солигдоход улс төрийн элитийг засгаас зайлуулахаар ашиглагдаж иржээ.
М.ЦОГТ