Британийн парламентын гишүүд Ерөнхий сайд асан Борис Жонсоныг ковидын хөл хорионы үеэр үдэшлэг зохиож, энэ талаараа парламентыг хууран төөрөгдүүлсэн гэж Ёс зүйн хорооны гишүүд үзэв.
Өнгөрсөн пүрэв гаригт тус хороо мөрдөн шалгалтынхаа дүгнэлтийг нийтлүүлсэн юм. Түүний дагуу ерөнхий сайд асан Борис Жонсон ковид-үдэшлэгүүдийн талаар санаатайгаар парламентыг төөрөгдүүлсэн болж таарав.
Ёс зүйн хорооны илтгэлийг дэмжин 354 депутат санал өгч, харин эсрэг саналыг долоон хүн санал өглөө гэж Нийгмийн танхимын спикер Линдси Хойл мэдээлэв.
Үүний өмнө Борис Жонсон Консерватив намын парламентын суудлаас огцрох нь тодорхой болсон байв. Үүний дараа түүний хамтран зүтгэгч Найжел Адамс бас мандатаа өгөхөөр шийджээ.
М.ЦОГТ