АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад айлчилсанд өндөр сэтгэгдэлтэй байгаа ба хоёр орон зөв замаар явж байна гэж үнэлэв.
"Миний сэтгэгдэл ямар байх нь чухал биш. Та нар харж байгаа биз дээ. Үнэндээ дэвшил гарлаа" хэмээн энэ талаар "Та Блинкин Ши Жиньпин хоёрын уулзалтаар дэвшил гарлаа гэж үзэж байна уу" гэх сэтгүүлчийн асуултанд хариулахдаа хэлэв.
Тэрээр "Блинкен чөтгөр авмаар сайн ажил хийлээ. Бид зөв замдаа явна" гэсэн Цагаан ордны эзний үгийг америкийн хэвлэлүүдээр бичжээ.
М.ЦОГТ