Украинд өгсөн зэвсэг одоогоор ялахад хангалтгүй байна гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Украины телевизээр ярихдаа хэлжээ.
"Ялалт байхгүй байна гэдэг нь тусламж бага байна гэсэн үг. Ялалт иртэл нь өгч байгаа зэвсэг цаг ямагт дутагдалтай гэж надад санагдаж байна" хэмээн сайд яриад, нэн түрүүнд их бууны сум, хуягт техник хэрэгтэй гэжээ.
Хоёр долоо хоногийн өмнө Кулеба Reuters агентлагт ярихдаа "Украин сөрөг довтолгооныг эхлэх хангалттай зэр зэвсэгтэй болсон, энэ байлдааны ажиллагаа нь манай оронд НАТО-д элсэхэд хангалтай. Оросыг ялах ялалтыг авчирах юм" хэмээн ярьж байв. Харин одоо сайдын сэтгэл эргэжээ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)