Хүн өөртөө хэрэгтэй өнгийн аяга, таваг хэрэглэснээр бага идэж, явцын дунд турна гэж Клиникийн сэтгэл зүйч Ирина Хвингия радиод өгсөн ярилцлагадаа ярьжээ.
Өнгө нь хүний сэтгэл санаанд их нөлөөлдөг гэсэн эрдэмтдийн дүгнэлтийг тэр хэлээд өнгө бас турахад нөлөөлж болно гэсэн байна.
"Саарал өнгө нь бага идэж турах хүсэлтэй хүмүүст туслана. Саарал таваг нь шинэ биш хоолтой адилтган үзэх сэтгэгдэл төрүүлдэг учир бид хоолоо бага таваглаж, бага идэх болно" гэж эмч тайлбарлав.
Харин улаан өнгө нь эсрэгээр үйлчлэн хоолны дурыг өдөөж болох юм. Та бүгд яагаад ресторан зоогийн газрууд чимэглэлдээ улаан өнгө ашиглаж байгааг санаарай хэмээн эмч захижээ.
М.ЦОГТ