Испанийн хөлбөмбөгийн шигшээ сүүлийн 11 жилийн дотор анхны тэргүүн шагналыг хүртэж Үндэсний лигийн шигшээ тоглолтод ялжээ.
Шөвгийн тоглолт зургаадугаар сарын 18-нд Нидерландын Роттердам хотноо болов. Испанийн хөлбөмбөгчид 2012 онд Европын аварга болсноос хойш ямар нэгэн тэмцээнд ялаагүй байсан юм. Испанийн шигшээ Үндэсний лигийн шийдвэрлэх тоглолтод Хорватын багийг хожив. Үндсэн ба нэмэлт цагт тэд тэнцээд (0:0), тоглолтын хувь заяаг торгуулийн цохилт шийдэв.
Энд Испанийн хөлбөмбөгчид хүчтэй байж 5:4 харьцаатайгаар ялалт байгуулав.
Хэрэв Хорватын шигшээ ялсан бол мөн л анхны тэргүүн шагналын эзэд болох байв.
Үндэсний лигийн тэмцээний хүрэл медалийг Италийн шигшээ Нидерландын багийг 3:2 харьцаатай буулган аваад хүртжээ.