Италийн Ерөнхий сайд агсныг Милан хотноо нутаглуулжээ.
Итали даяар энэ өдрийг гашуудлын өдөр болгон зарлаж, төрийн далбаануудаа буулгалаа. Италийн экс Ерөнхий сайд Сильвио Берлускони 87 насандаа эмнэлэгт нас барлаа хэмээн Corriere della Sera сонин зургаадугаар сарын 12-ны орой мэдээлсэн юм.
Миланы San Raffaele клиникээс гараад тэр гурван долоо хоногийн дараа зургаадугаар сарын 9-нд дахин эмнэлэгт хэвтсэн байна. Түүнийг анх эхлээд дөрөвдүгээр сарын 5-нд хатгаа авсан гэж таамаглан мөн зүрхний дутагдалтай гэж сэхээн амьдруулахад хүргэсэн байв.
Дараагийн өдөр нь түүнд цусны хорт хавдар гэсэн онош тавьсан байна. Түүнд эрчимт эмчилгээ хийсний дараа ердийн тасагт шилжүүлэн химийн эмчилгээ хийлгэж байгаа гэсэн яриа гарсан байв. Энэ цусны өвчин нь хөгшинд хүнд илэрдэг гэж эмч нар хэлж байв.
Берлускони Италийн засгийн газрыг дөрвөн удаа 1994-1995, 2001-2005, 2005-2006, 2008-2011 онуудад толгойлж иржээ. Мөн тэрээр “Урагшаа, Итали” намыг толгойлж байв. Сильвио Берлускони Милан хотноо 1936 оны есдүгээр сарын 29-нд төржээ. Түүний нас барсных нь дараа үлдээсэн хөрөнгө нь 4 тэрбум евро байна. Түүний таван хүүхэд Берлусконийн медиа группыг толгойлдог аж.
М.ЦОГТ