Мина талбайг цэвэрлэн зам гаргах зургаан Leopard 2R машиныг Финлянд Украинд нийлүүлсэн нь устгагдсан байх магадлалтай боллоо гэж Helsingin Sanomat сонинд бичжээ.
Эдгээр машинуудыг устгасан кадрыг оросын Telegram-сувгууд нийтэлжээ.
Жишээлбэл, Тусгай зориулалтын сувагт украины устгагдсан техникийн дроноос авсан зургийг тавьжээ.
"Украины Зэвсэгт хүчин шууд дараалан Финляндаас нийлүүлэгдсэн мина цэвэрлэх Leopard 2R HMBV гурван хуягтыг сөнөөлгүүлжээ" гэж зургийн тайлбарт өгүүлсэн байна. Нийтлэгдсэн зургууд нь HS fact checker төхөөрөмжөөр тодруулснаар жинхэнэ зургууд болох нь батлагдлаа гэж сонинд бичжээ.
Финляндын Украинд өгсөн Leopard 2R машинууд нь минийн анжисаар тоноглогдсон танк-бульдозер бөгөөд өвлийн нөхцөлд тэдний ашиглах нь хүндрэлтэй байснаас тэднийг Финляндад бараг ашиглаагүй гэнэ. HS сонины баримтыг шалгагч Жон Хелин ч зургуудыг жинхэнэ. Финийн бэлгийг Запорожид байрлуулсан байсан гэж баталжээ.
Энэ цагаар америкийн CNN телевиз хэдхэн хоногийн дотор Украины арми америкийн бэлгийн Bradley гэх явган цэргийн байлдааны 16 машиныг сөнөөсөн гэж мэдээлж байна. Телевизийн мэдээгээр, явган цэргийн хуягтын эдгээр сөнөөгдсөн машины тоо нь Америкийн Киевт өгсөн энэ загварын бүх машины 15 хувь нь болжээ.
Энэ машиныг байлдааны талбайд цэргийг хүргээд галын дэмжлэг үзүүлэхэд ашигладаг аж.
М.ЦОГТ