Запорожийн АЦС цөмийн тогоонуудыг хөргөх усны шаардлагатай нөөцийг одоогоор боломжтой байгаа Каховын хиймэл нуурны усан сангууддаа авч байна гэж Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг мэдээлэв.
Каховын УЦС-ын хиймэл нуурын далан эвдрэн нурсны дараа түүний ус нь цагт 5-7 см-ээр буурч байгаа ба хэрэв усны төвшин 12,7 м-ээс доош буувал ус авах боломжгүйд хүрэх ажээ.
"Далангийн усан доорх нуралт тодорхойгүй байна. Хэзээ хэвийн болохыг хэлэхэд бэрх. Хэрэв усны төвшний уналт өнөөгийн маягаар үргэлжилбэл 12,7 м хэмжээнд 2-3 хоногийн дараа хүрнэ" хэмээн агентлаг мэдэгджээ.
Хэрэв АЦС-ын бүх цөөрмүүдийг дүүргэх юм бол хөргөх ус нь хэдэн сардаа хангалттай гэнэ.
М.ЦОГТ