Twitter цахим сүлжээний эзэн, тэрбумтан Илон Маск сүлжээнийхээ ребрендинг хийх яриаг бататгасан байгаа. Өнөөдрийн нэр, цэнхэр шувуухайн дүрстэй логоны оронд "Х" үсэг ч байж болох юм. Хэрэглэгчид тус нийгмийн сүлжээний бүхэл бүтэн үе өнгөрч буйг хэлж байна.
Твиттерийн шувуухай лого хэрхэн бүтээгдсэн вэ?
Twitter-ийн анхны логотип ямар байв
Twitter олон нийтийн сүлжээ эхлээд өөр нэртэй байлаа. Flickr бахархагчид Ной Глассийн бүтээсэн өөрсдийн стартапаа twittr гэж нэрлэсэн нь өнөөгийнхөөс эрс өөр байв. Түүний бичиг нь компьютерийн дэлгэцнээс нулимасан юм шиг цэр ч гэмээр нялцгай ногоон өнгөөр бичигдсэн байлаа. Тийм логотип залуучуудыг өдөөн татсан гэж Грасс хэлсэн байдаг. Тэр хувилбар урт наслаагүй. 2006 онд сүлжээг нээхийн өмнө үндэслэгчид нь график дизайнер Линда Гэвинд ханджээ. Тэр эмэгтэйд лого бүтээхэд нь ганцхан өдөр л байлаа. Зураачийн хувилбаруудаас тэнгэрийн цэнхэр өнгөтэй үсэг бүхий сүүлчийн бүтээл нь Грасст таалагджээ.
Twitter гэдэг нь шувуухай, шувуухай гэдэг нь Twitter
Цэнхэр шувуухай Twitter-ийн логотипт анх 2010 оны есдүгээр сард гарч иржээ. Ер нь бол, Twitter өмнө нь амьтдыг ашиглаж ирсэн. Жишээлбэл, халим серверийн алдааг зааж байлаа. Гэхдээ сүлжээгээ таниулахын тулд цэнхэр шувуухайг анхлан сонгожээ. Шувуухай Ларри нэртэй байсныг мэдэх хүн ховор. Түүнийг нэрт сагсан бөмбөгчин Ларри Бердад зориулсан ба сүлжээг бүтээгчдийн нэг Биз Стоун гурван удаа "NBA-гийн хамгийн хэрэгтэй тоглогчоор" нэрлэгдсэн сагсчинг шүтдэг байжээ.
Ларри сүлжээний хэрэглэгчдэд ихээхэн таалагдсан учир хоёр жилийн дараа таних тэмдгийн илүү дутууг хураан, зөвхөн цэнхэр шувуухайг үлдээжээ. Twitter нь шувуухай, шувуухай нь Twitter.
Цэнхэр шувуухай хэрхэн өөрчлөгдөж ирэв
Цаг хугацаанд шувуухай их олон өөрчлөлт үзэв. Сүүлийн хувилбар нь гурван жилийн туршлагатай байсан зураач Мартин Грассерын бүтээл.
Нэгэн удаа түүнд нэг төсөлд оролцохыг санал болгосон ба хожим тодорхой болсноор зуун зураач жагсаалтад байсны 88-д түүний нэр байв. Азаар түүнд хамгийн түрүүнд утасдсанаар хэрэг шийдэгдэн түүгээр логог зуруулахаар болжээ.
Шувууг өөрчлөх гэж тэр олон шувуудын нисэхийг үзэж хамгийн алдартай шувуудын далавчны дэлгээсийг судалжээ.
Ингээд колибрим шувуухай шилэгдсэн ба толгой шувууны харьцааг тогтоохоор тэр өөрийн зурагт 15 янзын тойргийг тавин үзэж байсан гэдэг.
Twitter сүлжээг бүтээгч хэрхэн логотипаа сонгосон бэ?
Грассер лого дээр хэдэн сар ажиллаад Жек Дорсид хоорондоо маш төстэй шувууны 24 зургийг үзүүлэхэд тэр хоёрхон секундын дотор 5CS хувилбарыг заажээ.
Тэр шувуухай өнөөг хүртэл хавсралтыг чимэглэж иржээ.
Шувуухайг солихоор нохой ирлээ
Илон Маск өнгөрсөн оны аравдугаар сард сүлжээг $44 тэрбум доллараар худалдан аваад шувууг ажлаас нь чөлөөлжээ. Дараа нь түүнийг шиба-ину үүлдрийн нохойгоор солив. Тэр нохой нь Маскийн дэмждэг Dogecoin криптовалютын нүүр царай юм.
Хэдэн сарын дараа тэр хуучин логотипыг эргүүлэн аваад нохойг явуулав.
Энэ нь брэндийг таних зорилттой байсан. Одоо удалгүй олон нийтийн сүлжээ шинэ нэр зөвхөн "Х" үсэгтэй логотой болно. Өмнө нь тэрбумтан ярихдаа тайлбартай брэндэд итгэдэг гэж байв. Ингэхлээр "Х" үсэг нь "юуг ч тайлбарлаж болох" юм.
М.ЦОГТ