Оросын түрэмгийллийг Дэлхийн гуравдугаар дайн болгохгүй байх нь Вашингтоны нэн тэргүүн зорилт гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдлээ.
Түүний хэлснээр, Ерөнхийлөгч Жо Байден сүүлийн 15 сарын дотор гурван гол зорилтоо тодорхойлсон ба эхний зорилго нь Украиныг дэмжих. Хоёрдугаарт НАТО-гийн холбоотнуудыг дэмжих аж.
Сонирхолтой нь энэ хоёр тэргүүн зорилт нь эхэнд дурдагдсан зорилгыг үгэйсгэж байгаа нь харагдана.
Үүнээс өмнө, өнгөрсөн сарын эхээр Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украинд $300 сая долларын цэргийн тусламж гаргахаар шийдсэн байдаг.
М.ЦОГТ