Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Вашингтонд айлчлах гэж байна. Тэрээр Нэгдсэн вант улсын Батлан хамгаалахын сайд Бен Уоллесийг Умарт Атлантын цэргийн эвслийн тэргүүнд нэрийг нь дэвшүүлэх санаагаа Ерөнхийлөгч Жо Байденд хэлж, дэмжүүлэх чиглэлээр ятгах гэнэ.
Энэ тухай The Daily Telegraph сонин мэдээлэхдээ, өмнө нь Сунак Хирошимад болсон Их долоогийн уулзалт дээр сайдаа энэ тушаалд дэвшүүлэх санааг гарган ярьж байсан гэсэн байв.
Британийн өнөөгийн Батлан хамгаалахын сайд өөрийн орны цэргийн зардлыг ДНБ-нийхээ 2,25 хувь хүртэл нэмэгдүүлсэн байна. Мөн Украиныг дэмжих олон улсын эвсэл байгуулахад хүчин зүтгэсэн гээд АНУ-д нэр хүндтэй нэгэн аж.
М.ЦОГТ