x

Украины Каховкын усан цахилгаан станцын нутаг дэвсгэрт онц дэглэм тогтоов

Украины Каховкын усан цахилгаан станц руу энэ сарын 6-ны шөнийн 02:00 цагийн орчимд удаа дараа цохилт өгсний улмаас станцын далан нуржээ. Тус сүйрлийн улмаас усны түвшин доошоо 2.5 метрээр нэмэгдэж сүйрлийн аюул дагуулав. 

Уг дэлбэрэлтэд Оросын цэргүүд буруутай гэж мэдээлж буй. 

Тэгвэл Усан цахилгаан станцын сүйрлийн талаар дэлхий хэрхэн мэдээлж байна вэ?

Ямар хэрэг гарав

  • Шөнийн хоёр цагийн орчим Каховын УЦС-ыг Украины талаас бөөнөөр галлах Ольха гэх тийрэлтэт их буугаар буудсан нь  төхөөрөмжийн хаалтын хэсгийг эвдлэн хянах аргагүй их усыг усан сангаас хаяж эхлэв. Усан цахилгаан станцын 28 баганат тавцангийн 14 нь нуржээ. Нуралт усны их урсгалаас болон үргэлжилж байна.
  • Станцын усан дээрх байгууламжууд эвдэрсэн ба түүний машины цех усанд живжээ.

  • Новая Каховка хотод усны төвшин 12 метр, Каховын УЦС-аас доош урсгалын дагуу 11 метр хүрчээ.
  • Одоогоор 900 орчим хүнийг эхлээд нүүлгээд байна.
  • Херсон мужийн засгийн газрын тэргүүн Андрей Алексеенко хэлснээр, 22 мянган хүн амьдардаг 14 суурин живэх эрсдлийн бүсэд байна. УЦС-аас доош усны төвшин 2-4 метрээр нэмэгдэж байгаа учир урсгалын дагуух том сууринуудад живэх аюул байхгүй.
  • Новокаховскийн районы гурван сууринд 600 байр сууц усанд автаад байна.
  • Днеприйн эргийн дагуух тариа, ногооны талбай усанд урссан байна.

Сүйрлийн дараа

  • Усны урсгал хяналтгүйгээс далангийн эвдрэл нэмэгдэж байна. Новая Каховка хотын хэсэгүүдэд цахилгаан тасрав.
  • Эвдрэлтийн хамгийн аймшгийн үе өнгөрсөн ба станцыг сэргээх нь бараг шинэ станц барьсан адил ажил гэнэ. Тэнд хуучин зөвлөлтийн техник байгууламж байгаа учраас дайны дараа түүнийг шинээр босгох болов уу.
  • Каховскийн хотын тойргийн тэргүүн Павел Филипчук мэдээлснээр энэ сүйрэл Херсон мужийн усжуулалтад нөлөөлөхгүй. Учир нь Украины цэргийн буудалт усжуулах цаг үеийг тасалсан байгаа гэнэ. Гэхдээ станцын эвдрэл хүрээлэн буй орчинд ихээхэн гай тарилаа гэдгийг хэлжээ.
  • Кривой Рог хотод усны тараалт тасалдаж эхлэв.
  • Далангийн сэтрэлт нь бүс нутгийн Оросын цэргийн хамгаалалтад онцгой нөлөөлөхгүй гэхдээ зарим байрлалуудыг ухраах хэрэг гарчээ.
  • Киевт усны хүрэлцээ хангалттайг хотын захирагч Виталий Кличко мэдээлэв.

  • Запорож мужийн тэргүүн Евгений Балицкий АЦС-ын орчим Днеприйн усны төвшин 2,5 метрээр унасан ба 7 метр хүрч магадгүйг хэллээ.
  • Бердянск хотод усны хэрэгцээ дутагдаж магадгүй.

Запорожийн АЦС-ын байдал

  • Дэлхийн атомын эрчим хүчний агентлагийн шинжээчид эвдэрсэн станцын байдлыг хянаж байгаа ба Запорожийн атомын станцад аюулгүй байгаа гэжээ.
  • "Росэнергоатом" концерны ерөнхий захирлын зөвлөх Ренат Карчаа ийм маягийн гамшгийг станцыг барихдаа урдчилан тооцоолсныг хэлжээ.
  • ЗАЦС-д аюул тулгараагүй байгааг түүний захирал Юрий Черничук батлаж байна.
  • Запорожийн АЦС-ын хөргөлтийн усны савнуудын ус дундарч буйг Дэлхийн атомын эрчим хүчний агентлагийн дарга Рафаэль Гросси мэдээлжээ. Гэтэл Ренат Карчаа хэлэхдээ, станцын усан сангийн усыг хөргөлтөд ашигладаггүй хэмээв.

Крымын усан хангамж

  • Новая Каховка хотын захирагч, станцын эвдрэл нь Крымын усан хангамжид асуудал үүсгэнэ гэлээ.
  • Захирагч Михаил Развожаев өөрийн ээлжид, УЦС-ын эвдрэл Севастополь хотын усан хангамжид нөлөөлөхгүй, учир нь хот өөрийн усан сантай түүний ус дүүрэн байгаа гэж мэдээлэв.
  • Бүсийн тэргүүний зөвлөх Олег Крючков мэдээлэхдээ, Хойд Крымын сувгийн ус авагч систем гамшигт нэрвэгдээгүй гэв.

Нутгийн засаг захиргаа хэрхэн ажиллаж байна вэ?

  • Херсон мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Владимир Сальдо онцгой байдлын штабыг толгойлох болов. Новая  Каховка, Голая Пристань, Алёшка хотуудад Онцгой байдлын яамны аврагчдын гурван шуурхай хэсгийг илгээж байна. Херсон мужийн захиргааны тэргүүн Днепрын эргийн районуудад ажиллаж байна.
  • Херсон мужийн голын эргийн дагуух хот суурины хүмүүсийг байдал хүндэрсэн цагт нүүхэд бэлэн байхыг уриалжээ.
  • “Украины засаг захиргаа түүнийг захирагчдын хийсэн онцын ноцтой террор” гэж Леонтьев нэрлэв. Новая Каховка хотын мээр цааш хэлэхдээ, украин болон барууны хэвлэлүүд бичиж байгаа нь хиймэл хоосон зүйл гэж онцлов.
  • Херсон мужийн засаг захиргаа онцгой хэргийг Украины армийн өнгөрсөн зунаас хойш хийж байгаа дайралтын үр дагавар гэж нэрлэв.

  • Новокаховск хотын тойргийн нутаг дэвсгэрт онц дэглэм тогтоов.
  • Каковскийн УЦС-ын хорлон сүйтгэлийг Украины ЗХ давшилт нь амжилтгүй болсны улмаас хийсэн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песков буруутгалаа. Москвагийн пуужингийн цохилт станцыг эвдэлсэн гэдгийг тэр эрс үгүйсгэлээ.
  • Геническ, Скадовск хотуудад живэгдсэн газраас нүүлгэсэн хүмүүсийн түр орогнох байрнуудыг нээжээ.
  • Мөрдөн байцаах товчоо даланг эвдэлсэн хэргээр эрүүгийн хэрэг нээжээ.
  • Украины давшилт эхэлсэнтэй холбоотойгоор, Оросын зүүн эргийн хамгаалалтын бүсийг живүүлэх зоилгоор үүнийг хийсэн байж болох юм гэж зарим шинжээчид дүгнэжээ.

Украин хэрхэн хандав

  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийг хуралдууллаа. Тэр болсон хэрэг явдлыг "оросын террористууд" гэдэгт тохлоо.
  • Украины лидер Херсоны баруун эргийн оршин суугчдыг нүүлгэх үүрэг өгчээ.
  • "Укргидро энерго" компани эвдрэл дотроосоо гарсан станцыг сэргээх боломжгүй гэж мэдэгдэв.
  • Украины ГЯЯ НҮБ-д хандан Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаан хийхийг шаардав.

Дэлхийд...

  • Европын зөвлөлийн тэргүүн  Шарль  Мишель, болсон хэрэг явдалд түгшиж байгаа энэ асуудлыг зургаадугаар сарын сүүлчээр ЕХ-ны саммит дээр тавин хэлэлцэнэ гэжээ.
  • Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли Каковын УЦС-д өгсөн цохилтыг дайны гэмт хэрэг гэж нэрлэв.

Станцын тухай

  • Каховын УЦС нь 1970-аа оны дундуур дууссан Днепр мөрний усан цахилгаан станцуудын цувралын (Киевын, Каневын, Кременчугийн, Днепродзержинскийн, Днепрын, Каховын) сүүлчийнх нь юм. Бусдаас хамгийн доод хэсэгт Новая Каховка хотоос 5 км-ын зайтай. Цувралуудын цахилгаан сүлжээний ачааллын хувиарлалтыг зохицуулах, Херсон мужийг цөлжилтөөс хамгаалах, Крымын усан хангамжийг өгөх зориулалттай. Мөн Запорожийн АЦС-ын хөргөлтөд чухал үүрэгтэй.
  • Өнгөрсөн оны намраас Украины зэвсэгт хүчний буудалт дор байгаа ба сая авсан гэмтлийн дараа далан хурдан нурсан нь үүнтэй холбоотой.

Сонирхуулахад, Каховкын усан цахилгаан станц Оросын талын мэдэлд ороод жил гаруй болж байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top