Режеп Тайип Эрдоган зургаадугаар сарын 3-нд тангарагаа өргөж, гурав дахь удаагаа Ерөнхийлөгчийн суудалд суулаа. Улстөрчийнх нь хувьд түүнийг дэлхий андахгүй мэднэ. Харин хувийн амьдрал төдийлөн тодорхойгүй байдаг юм.
Эрдоган ямар спортод дуртай вэ?
Эрдоган залуудаа хөлбөмбөгийн том ертөнцийг мөрөөдөж байлаа. Ирээдүйн улстөрч Жараад оны үеэс хагас мэргэжлийн дивизионд тоглож эхэлжээ. Тэр 15 настайгаасаа "Касымпаша" клубын довтлогч болон тоглож эхэлжээ. Тэр туршлага нь түүнд стратегийн сэтгэлгээг суулган улс төрд их хэрэг болсон хэмээн тэр хожим ярьсан байдаг. Сонирхогчдын аваргын тэмцээний таван алтан медалийг тэр 27 настайдаа авч чаджээ. Ингээд тэр улс төрд шилжсэн байна. Хөлбөгт дуртай нь түүний бүх насанд шингэн үлдэв. Тэр одоо чухал тэмцээнийг үзэж заримдаа талбайд бөмбөг туун олон зуун хүний нүдэн дээр гоол хийдэг.
Эрдоган өөрийн спортын амжилтаа дурсах нэн ялангуяа ухуулагдаа ашиглан "нөгөө нэг довтлогч" хэвээр хэмээн сануулдаг. "Кылычдароглу (Эрдоганы сонгуулийн өрсөлдөгч) өөрөө мэдэлгүй надад дамжуулалт өгч би гоол хийлээ. Намайг бүх насаараа довтлогч байсныг тэр ойлгосонгүй" хэмээн тэр сонгуулийн хоёр дахь шатны өмнө хэлж байв.
Эрдоганы дуртай дууг хэлбэл
Эрдоган улс төрд өөрийн дуртай Beraber Yürüdük Biz Bu Yollarda буюу Бид энэ замаар хамт явлаа гэсэн дуугаа оруулжээ.
"Бид энэ замаар хамт явлаа. Бид хамтдаа усан боронд цохиулж явлаа. Одоо миний сонсдог бүх дуунууд чиний тухай надад санагдуулна" гэж тэр турк дуунд гардаг. Дуу маш их таалагдснаас тэр сүүлийн 12 жил шууд нэвтрүүлэгээр ч, сонгогчдын өмнө ч дуулсан. Одоо энэ дууг гэхээр л Эрдоганыг гэх болжээ. Энэ дууг зохиогч зохиогчийн эрхийг зөрчлөө гэж Эрдогантай заргалдсан ч Туркийн Ерөнхийлөгч дуртай дуугаа дуулсаар л явна.
Яагаад Эрдоган "твиттер"-т яагаад дургүй вэ?
Эрдоган интернетэд дургүй гэдэг. Цахим сүлжээг "өдрөөс өдөрт л үзэн ядах болсон" гэдгээ улстөрч шууд л хэлдэг. Түүний хэлснээр сүлжээнд хэтэрхий их "сөрөг, худал мэдээлэл, гажуудуулалт байгаа нь" түүний дургүйг хүргэдэг аж. "Эхлээд эрх чөлөөний бэлгэдэл гэгдэж байсан олон нийтийн сүлжээнүүд өнөөгийн ардчиллын гол аюулын эх булаг боллоо" гэж хэлж байв.
Түүний "твиттер-шмиттер" гэж ёгөөдсөн нь меме болсон юм. Сүлжээг үл тоомсорлож байгаа ч тэр Европын лидерүүд дундаас дагалдагчдын тоогоор лидер нь болж байгаа. Эрдоган нэг алдартай сүлжээнд 10 сая фолловертэй нь Британийн хааны гэр бүлийнхээс дөрвөн саяар илүү байгаа юм.
Эрдоган өндөр моодыг хэрхэн бүтээдэг вэ?
Өндөр загварын ертөнцөд Эрдоган хүчтэй байр суурьтай гэж Туркийн загвар бүтээгчид хэлдэг. Тэр хувцсандаа онцгой анхаардаг. Туркууд түүнийг дагадаг. Туркийн загвар бүтээгчид Эрдоганыг дэлхийн лидерүүдээс илүү ганган гэж үнэлдэг.
"Манай ерөнхийлөгч цаг хугацаагүй өнгийг чадамгай ашигладаг. Өөрийн бие галбир, өөрийн стилийн зохицлын сайн барьдаг" гэж тэд хэлдэг. Тэр загвар зохион бүтээгчийн зөвөлгөөг барилгүй өөрийн стилийн моодыг бүтээж байгаа хүн ажээ.
Эрдоган Туркийн моодонд дөрвөлжин хээтэй костюмыг оруулсан гэдэг.
Гэр бүлийн аз жаргал Эрдоганыхаар...
Тэр ихэнх чөлөөт цагаа гэр бүлдээ зориулдаг. Тэр Эмине Эрдогантай 1978 онд гэрлэж дөрвөн хүүхэдтэй болсон. Эмэгтэйчүүд олон хүүхэдтэй болж хэрүүлд биш хүмүүжилд хамаг цагаа зарцуулах хэрэгтэй гэж тэр үздэг ба иргэддээ гурван хүүхэдтэй болохыг зөвлөдөг гэнэ.
Төрүүлэхдээ жам ёсоор төрүүлэх ёстой, кесер хагалгаа нь "мөнгө цагаан нүд улаан" гэсэн сувдаг эмч нарын явуулга гэж тэр хэлдэг. Европт байгаа ахан дүүсдээ өөрсдийн хүүхдүүдийг шилдэг сургуулиудад сурга. Гурав биш таван хүүхэдтэй болохыг би зөвлөнө. Та нар Европын ирээдүй гэдэг аж.
Эрдоган гей нарт дургүй
Уламжлалт гэр бүлийн дайснууд гэж ЛГБТ нийгэмлэгийнхнийг Эрдоган үздэг байна. Жинхэнэ мусульман гэдэг үүднээс тэр гей, лесби нарын эсрэг эрс тууштай зогсдог гэнэ. Тэдэнтэй тэмцэх нь түүний сонгуулийн кампанийн чухал хэсэг байв. "Бид тэр ЛГБТ нарыг сонгуулийн саналын саванд булшлана" гэж тэр амласан байна.
Эрдоган эрч хүчээ хаанаас авдаг вэ?
Ерээд оны сүүлчээр, түүний анхны намыг хууль бус гэж зарласны дараа Туркийн ерөнхийлөгчийн карьер цэглэгдэх магадлалтай байв. Тэр үед Эрдоган консерватив исламын Буянт намын гишүүн байлаа. Түүний талынхан шашины үүргийг өндөржүүлж Үндсэн хуулийг өөрчлөхийг шаарджээ.
Мөн тэд арми, боловсролыг исламын зарчимд оруулахын төлөө байв.
Нам нь оргил үедээ байсан 1997 онд арми тэдний эсрэг хөдлөн дарж авчээ.
Турк улс 1923 онд байгуулагдсаны дараа армийн зорилгын нэг нь улсыг иргэний засаглалаас ухаарахгүйг сахиулах ёстой байдаг. Ингээд намыг хууль бус гэж тарааж, 44 настай Эрдоганыг 10 сараар хорихоор болжээ.
Тэр улс төрд эргэн ирнэ гэдгээ амласан юм. Эрдоган 2001 онд өөрийн намыг байгуулж, улс төрийн гол хүчин болгожээ. Цэргийнхэн 2016 онд түүнд саад хийхээр оролдсон самууныг тэр дараад засгаа барин үлдэв. Тэр амьдралын эрч хүчээ өөрийн гэр бүлийн "Хэзээ ч бүү зогс. Зөвхөн урагшаа!" гэсэн урианаас авдаг гэжээ.
М.ЦОГТ