Барак Обамагийн захиргаанаас эхлээд олон тооны мөрдөн байцаалтад оролцож байсан ХМТ-ны эх сурвалж мэдээлэхдээ, Жо Байден таван сая долларын авлигын схемд холбоотой гэснийг Fox News дамжуулжээ.
ХМТ-нд 2020 оны зургадугаар сарын 30-ны FD-1023 гэсэн баримт байгааг тэр онцолжээ. Баримтад баттай эх сурвалжийн өгсөн мэдээлэл байгаа ба түүнд улс төрийн шийдвэр гаргасны төлөө өгсөн гадаадын иргэдийн оролцоотой таван сая долларын авлигын схемд Байден дэд ерөнхийлөгч байхдаа холбоотой байсныг тэмдэглэсэн байна.
Энэ нь хэрэв батлагдах юм бол авлига мөн хууль бус лоббид шууд холбогдсон хэрэг болох юм. ХМТ нэг үе Байдены гэр бүлтэй холбоотой хэргийг мөрдөж байгаад дараа нь хаасан юм. Харин одоо Бүгд найрамдахчууд энэ хэргийн баримтуудыг ХМТ-ноос шаардаж байгаа учир тэднийг өгөхөөс өөр аргагүй болжээ.
Энэ хэрэг батлагдлаа гэхэд Хууль зүйн яам ерөнхийлөгчийн эсрэг хэрэг үүсгээгүй нь ойлгомжтой болно. Харин Бүгд найрамдахчууд түүнийг импичментын үндэс болгох ба мөн сонгуулийн сурталчилгаанд ашиглах аж.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)