Саудын Арабын төлөөлөгчид BRICS нэгдлийн шинэ банктай нэгдэх талаар хэлэлцээр хийж байна гэж Financial Times сонин зохих мэдэгдлээс нь иш татан бичжээ.
Банкинд нэгдэх нь Эр-Риядад эерэг нөлөөтэй болохыг сонин онцлов.
Тухайлбал, энэ талын шийдвэр нь тус байгууллагын гишүүдийн хоорондын холбоог бэхжүүлэх юм.
"Ойрхи Дорнодод бид Саудын вант улсыг чухалчлан авч үзэж байгаа. Одоо тэдэнтэй чухал яриа хэлцэл хийж байна" хэмээн банкны төлөөлөгч хэлэв.
BRICS байгууллагын Хөгжлийн шинэ банкыг дэлхийн томоохон эдийн засгууд үүсгэн байгуулсан ба тэр нь Барууны санхүүгийн байгууллагын эсрэг альтернатив болж байгаа юм.
М.ЦОГТ