"ПариСен-Жермен" багийн довтлогч Лионель Месси францын аваргын тэмцээний ээлжит тоглолтод эсрэг талын хаалганд 496 дахь бөмбөгөө оруулжээ.
Аргентин хөлбөмбөгчин энэ үзүүлэлтээр 495 гоолтой португаль довтлогч Кристиан Роналдугаас давлаа. Тоглолтын энэ улиралд Францын аваргын тэмцээнд Месси 16 гоол, 16 голын дамжуулалт хийжээ.
Дээд үзүүлэлтийн гоол хийсэн сүүлчийн тоглолт нь "ПСЖ", "Страсбург" хоёрын хооронд явагдан 1:1 харьцаатай дуусан байв. "ПСЖ" 11 дэх удаагаа буюу хоёр дараалсан аварга болоход хожигдохгүй байхад хангалттай байлаа.
Дашрамд дурьдахад, "Аль-Наср" багийн португаль довтлогч хоёр дахь жилдээ гол шагналгүй хоцров. Кристиан Роналду Саудын Арабын аварга болох боломжоо алдаад "Аль-Иттихад" багийн дараа түүнээс таван оноогоор хоцорчээ. Кристиан Роналду сүүлчийн удаа 2021 оны тавдугаар сард Италийн цомын эзэн болон том шагнал авч байжээ.
М.ЦОГТ