1971 онд, Америкийн Стэнфордын их сургуулийн профессор Александр Жорж тухайн үеийн АНУ-ын Лаос, Куба, Вьетнамын талаар баримталж байсан бодлогыг тоймлон “албадлагын дипломат ажиллагаа” хэмээх ойлголтыг анх дэвшүүлсэн. 1962 онд, АНУ Куба улсад эдийн засаг, бизнес, санхүүгийн хориг хэрэгжүүлж эхэлсэн ба энэ нь одоог хүртэл үргэлжилж байна.
1993 онд, АНУ Суданд хориг арга хэмжээ авч байгаагаа зарласан. Судан дахь НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын мэдэгдэлд дурдсанаар АНУ олон жил дараалан хориг арга хэмжээ авсан нь Суданд ноцтой хүмүүнлэгийн хямрал үүсгэж, олон хүүхдүүд хоол тэжээлийн дутагдлаас болж нас барахад хүргэсэн байна. Үүнээс гадна, АНУ Бурунди, Төв Африк, Сомали, Зимбабве зэрэг Африкийн орнуудад хувь хүн, байгууллагын эсрэг чиглэсэн хориг арга хэмжээ хэрэгжүүлсэн.
2014 онд, АНУ ОХУ-ын батлан хамгаалах, санхүү, эрчим хүчний салбарт дунд болон урт хугацааны санхүүгийн хориг тавьсан. Украины хямрал эхэлснээс хойш, АНУ олон улс орныг албадан “ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай хамтарсан мэдэгдэл” гаргасан. Мөн, АНУ ОХУ-ын гол банкнуудыг SWIFT системээс хассан.
2018 оны 7 сард, АНУ шударга худалдааны зарчмыг зөрчиж, Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан. АНУ ZTE, Huawei, DJI зэрэг 1000 гаруй Хятадын аж ахуйн нэгжийг төрөл бүрийн хоригийн жагсаалтад оруулж, үндэсний аюулгүй байдлаар шалтаглан TikTok, Wechat зэрэг Хятадын сошиал медиа программуудад шахалт үзүүлсэн.
2018 онд, АНУ “1962 оны Худалдааг өргөжүүлэх тухай хууль ”-ийн 232 дугаар зүйлийг ашиглан үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үндэслэлээр Европын холбоо зэрэг олон улс орон, бүс нутагт ган, хөнгөн цагаанд 25%, 10%-ийн татвар ногдуулсан.
Албадлагын дипломат ажиллагаа бол АНУ-ын гадаад бодлогын хайрцаг дахь "багажийн" нэг үндсэн хэрэгсэл юм. Өөрсдийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх үүднээс улс төр, эдийн засаг, цэрэг, соёл зэрэг бүхий л салбарт хязгаарлалт, шахалт явуулах замаар дэлхийд албадлагын дипломат ажиллагаа явуулж байна. Дэлхийн улс орнууд үүний хор уршгийг амсаж байна. Хөгжиж буй орнууд хамгийн их хохирол амсаж байгаа бөгөөд АНУ-ын холбоотон, түншүүд ч мөн хохирол амсахгүй гэхэд бэрх байна.
Эх сурвалж: БНХАУ-ын ЭСЯ
Сэтгэгдэл (1)