Болгарын яруу найрагч бөгөөд үргэлжилсэн үгийн зохиолч Георги Господинов энэ жилийн Олон улсын Букерын шагналтан болсныг тавдугаар сарын 23-нд Лондонд болсон ёслол дээр зарлав.
Зохиолч "Цаг хугацааны үүр" романаараа шагналтан болжээ.
Господинов өөрөө романаа "Дурсамж ба цаг хугацааны" түүхийн "санагалзлын милитаризац" гэж нэрлэсэн юм.
Тэрээр "Би өөрөө “гэрэлт ирээдүйг” худалдаж байсан коммунизмын үеийн системийн хүн. Одоо бол популистууд “гэрэлт ирээдүйг” худалдах болсон өөр шалгууртай үе. Аль аль нь бүтээлгийн чекгүй бол юу ч биш гэдгийг би өөрийн мах цусаар мэдэрсэн хүн" гэж санал бодлоо хаваалцжээ.
Номонд "Өнгөрсөн үеийн эмнэлэг" гэсэн зохиомол клиникт агуулга нь өрнөж, давхар бүрт нь ХХ зууны янз бүрийн үеийг нарийвчлалтайгаар эмчилж байх аж. Эхлээд төв нь Альцгеймерын өвчтэй хүмүүсийг эмчлэхээр эмчлэхээр байгуулагдсан ч цагийн явцад маргаашийн өдрийн тодорхойгүй байдлын дурсамжаас салах гэсэн эрүүл хүмүүсийг авчран эмчлэх болно.
Зохиолч мөнгөн шагналаа номыг англи хэл рүү хөрвөөлсэн америкийн орчуулагч Анжела Роделтай хувааж авах юм байна. Энэ ном Болгар хэл дээр байхдаа шагналд нэр дэвшээгүй. Орчуулсны дараа Господиновын Их Британид хэвлэгдсэн анхны роман нь болсон юм.
Олон улсын Букерын шагналыг 2005 онд Букерын шагналын нэмэлт болгон бий болгожээ. Түүнийг англи хэл дээр Их Британид хэвлэгдсэн уран зохиолуудад олгодог юм.
М.ЦОГТ