x

Г.Занданшатар: Монгол улс Европын холбоотой хүний эрх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон

УИХ-ын дарга Г.Занданшатар Европын холбооноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзан, парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд харилцан санал солилцлоо.

Уг уулзалтыг 2009 оноос жил бүр тасралтгүй зохион байгуулж ирсэн ч цар тахлын улмаас сүүлийн 4 жил завсарлаад байсан юм. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, парламентын ардчиллыг бэхжүүлэх нь энэ удаагийн парламентын тэргүүлэх зорилго гэдгийг тодотгоод иргэдийн оролцоо, хүний эрхэд тулгуурласан эрх зүйн цогц шинэчлэлийг хэрэгжүүлж буйг тэмдэглэв. Тэрбээр үргэлжлүүлэн, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэхийн тулд ард иргэдийн дуу хоолойг сонсож, Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулсныг дурдлаа. Цар тахлаас улбаалан холдсон төр, ард түмэн хоорондын харилцааг сэргээж, тогтолцооны өөрчлөлтийг үндэсний зөвшилцлийн хүрээнд шийдвэрлэх болно гэдгийг УИХ-ын дарга үргэлжлүүлэн онцлов.

Уулзалтад оролцсон Элчин сайд нарын зүгээс парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хууль тогтоох үйл хэрэг болон төлөөллийн ардчиллыг төлөвшүүлэхэд харилцан сайн туршлагыг солилцоход бэлэн байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол улс хүний эрхийн индексээрээ өссөн үзүүлэлтэйг дурдаад, ардчиллын үнэт зүйлсийг тууштай хамгаалж байгааг онцолж байлаа. 

УИХ-ын дарга уулзалтын дундуур Европын Холбоо болон түүний гишүүн орнууд нь монголчуудын хувьд хүний эрх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон гуравдагч хөрш гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Цаашид бүс нутгийн онцлог, дотоодын нөөцөд тулгуурлан бизнес, худалдааны салбарт олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхааран, эрх зүйн таатай орчинг бүрдүүлж ажиллана гэдгийг хэллээ. Ирэх онд Монгол Улс, Европын холбоотой дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой болно. Уулзалтын төгсгөлд Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никейз, Улсын Их Хурлаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, энэ удаагийн парламент жендерийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн хууль тогтоомж боловсруулахад онцгой анхаарч байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв
Top