Пентагоны тэргүүний зөвлөх асан хурандаа Дуглас Макгрегор сэтгүүлч Стивен Гарднерд ярихдаа, Украины хуягт техникийн хохирлыг АНУ нөхөж чадахгүй гэжээ.
Тэрээр "Украинд цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш тэд 10 мянга гаруй хуягт техникээ алдсан. Энэ нь Оросын армийн хүч чадлыг харуулж байна" хэмээн хурандаа онцолжээ.
Украины арми сөргөлдөөний эхнээс бараг арван мянга гаруй хуягт машин техникээ алдаад байна. Байж болмооргүй, 10 мянга!
Түүний нэмж хэлснээр, Киевт барууны техникийг нийлүүлэх нь зөвхөн АНУ-ын цэрэг аж үйлдвэрийн цогцолборыг баяжуулахаас биш сөргөлдөөний төгсгөлд нөлөөлөхгүй гэжээ.
Киевт нийлүүлж байгаа Abrams танкнаас нууц тоног төхөөрөмжийг оросуудад олзлогдоно гээд авч байгаа тухай өмнө нь тодорхой болсон байна. Илүү шинэ загварын техник өгнө гэж байсан төлөвлөгөөнөөсөө америкчууд татгалзаж байгааг бас мэдээлж байв.
М.ЦОГТ