УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулахаар тойрогтоо ажилласан. Энэ үеэр иргэд Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хэрэг болон авлигын гэмт хэрэгт ихээр эгдүүцэж, энэ асуудлуудыг шийдвэрлэхгүй цаг алдаж байгаад бухимдлаа илэрхийлсэн. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөө өглөө УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболдыг дуудаж "Нүүрсний сонсголыг хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээ" хэмээн сануулсан байна. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс нүүрсний хэрэгтэй холбоотой нээлттэй сонсголыг хойшлуулах, хэргийн илрүүлэлтийг удаашруулах сонирхлоо ил тод илэрхийлэх болсон тул УИХ-ын гишүүн С.Ганбаатараар сонсголыг удирдуулж, нам харгалзахгүй оролцуулах асуудал яригдсан байна.
Нүүрсний хэргийн нээлттэй сонсголыг С.Ганбаатар гишүүн ахалж магадгүй
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.