Францад сүүлийн 29 жилд төрөлтийн төвшин хамгийн доод үзүүлэлттэй байсныг Францын статитик, эдийн зсгийн үндэсний хүрээлэн /INSEE/ тавдугаар сарын 11-нд мэдээлжээ.
Мэдээлэлд тодотгосноор, гуравдугаар сард өдөр бүр 1816 хүүхэд төрж байсан нь 2020 оны тэр сарынхаас 7%-иар бага байсан байна.
"Энэ нь ийм статистик хөтөлж ирсэн 1994 оноос хойших төрөлтийн хамгийн бага төвшин боллоо" INSEE-д онцлов. Хүрээлэн энэ жилийг төрөлт багатай болно гэж мөн үзжээ.
Голчлон ийм хандлага тус орны европын нутаг дэвсгэрт нь гарч байна. Харин Реюньон, Майотта арлуудад төрөлт нэмэгдэж байгаа аж.
Өмнө гуравдугаар сард Японд өнгөрсөн оны төрөлт 799,7 мянга болсон нь статистик хөтөлж ирсэн 1899 оноос хойших хамгийн доод үзүүлэлт байсныг мэдээлсэн.
Мөн тэр сард Польшийн улсын санхүүгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Славомира Дудека хэлснээс иш татан Rzeczpospolita сонин тус орныг хүн ам зүйн хямралтай тулгарлаа гэсэн байв. Арван жилийн дотор Дольшуудын хүн ам хөгшрөлтийн улмаас хоёр саяар хорогдсон байв.
Тэрээр "Тус орон цагаачлалын бодлогоо зөөлрүүлж, төрөлтийг нэмэгдүүлэх шаардлагатай" гэж байсан юм.
М.ЦОГТ