Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер тавдугаар сарын 9-ний өдрийн хэвлэлийн бага хурал дээр "Фашизмыг ялсан нь АНУ ба түүний холбоотнуудын гавъяа зүтгэл" гэж хэлээд Зөвлөлтийн шийдвэрлэх хувь нэмрийг тэмдэглэн хэлсэнгүй.
Тэрээр "Энэ долоо хоногт Европт Дэлхийн II дайны төгсгөлийн ой, АНУ ба холбоотны хүчин тив дэх түрэмгийлэл болон фашизмыг ялснаа тэмдэглэж байгааг та бүгд мэднэ" гэж хэлжээ.
Энэ өдрийн өглөө Вашингтонд суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов Ялалтын баярын өмнө АНУ-д оросыг үгүйсгэгчид ихээхэн нэмэгдсэний шалтгаан нь фашизмыг устгасан зөвлөлтийн армийн хувь нэмрийг үгүйсгэх хүсэлтэй нь холбоотой гэжээ.
Зөвлөлтийн ард түмний гавъяаг түүхээс балруулдах, бүр цаашлаад ЗХУ-ыг Европт довтолсон гэж буруутгах болсныг элчин сайд онцлон тэмдэглэжээ. Энх цагийн төлөө олон зүйлээ золиосолсон өвгөд дээдсийн эр зоригийг дурсан хүндэтгэж байхыг тэр уриалсан байна.
М.ЦОГТ