x

Их Британий Ерөнхий сайд асан Лиз Трасс Тайваньд айлчилна

Их Британийн Ерөнхий сайд асан Лиз Трасс ирэх долоо хоногт Тайваньд айлчлахаар болжээ. Түүнийг тавдугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд айлчлал хийх гэж байгааг Тайванийн Гадаад Яамнаас мэдээлсэн байна.

Лиз Трасс айлчлалынхаа үеэр, Тайванийн өндөр албаныхантай уулзаж, тавдугаар сарын 17-нд Тайванийн томоохон судалгааны хүрээлэнгээс зохион байгуулах арга хэмжээнд үг хэлэхээр төлөвлөжээ. Тус судалгааны хүрээлэн нь салан тусгаарлах үзлийг сурталчилж, “Нэг Хятад” зарчмыг зөрчсөн үндэслэлээр өнгөрөгч дөрөвдүгээр сард Бээжингийн хар жагсаалтад орсон байгууллага юм байна.

Мөн Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнтэй уулзах товтой байгаа талаар Лиз Трассын ажлын албанаас мэдээлсэн байна. Улмаар тэр 1996 онд болсон Маргарет Тэтчерийн айлчлалаас хойш Тайваньд хөл тавьсан Их Британийн ерөнхий сайдын албыг хашиж байсан анхны улстөрч болох юм байна. Хятадын талаар хатуу байр суурь баримталдаг гэдгээрээ нэртэй энэ улстөрч өнгөрсөн оны аравдугаар сард огцорсныхоо дараа Япон болон АНУ-д очиж, Бээжингийн талаар хатуу байр суурьтай байхад уриалж байжээ.

Түүний халааг авсан Ерөнхий сайд Риши Сунак харин, далай дахь үйл ажиллагаа болон хүний эрхийн талаарх бодлогуудаа өөрчлөхийг уриалах замаар Хятадтай харилцаагаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна. Харин Лиз Трасс Тайваньд айлчилбал Их Британи, Хятадын харилцаанд асуудал үүсгэж болзошгүй гэдгийг шинжээчид тэмдэглэж байна. Одоогийн байдлаар, британийн парламентын Төлөөлөгчдийн танхимын жирийн гишүүний статустай энэ улстөрч гадаад бодлогын асуудлууд болон хэт зүүний үзэл баримтлалуудыг шүүмжлэх замаар улстөрийн замналаа сэргээхийг чармайж байна гэж “Гардиан” сонинд бичжээ.

Лиз Трасс Британийн Ерөнхий сайдын албыг сар хагас орчим хашсаныхаа дараа өнгөрсөн оны аравдугаар сард, өөрийнх нь дэвшүүлсэн эдийн засгийн төлөвлөгөө зах зээлд дээр савлагаа үймээн үүсгэсний улмаас огцорч байсныг мөн хэвлэлүүд дурдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top