Украины агаарын довтолгооноос хамгаалах салбарыг бэхжүүлэх үүднээс урт хугацааны $1,2 тэрбум долларын нэмэлт тусламжийг АНУ үзүүлэх гэж байгаа тухай Associated Press агентлаг мэдээллээ.
Тус хэвлэл америкийн засаг захиргааны эх сурвалжийн мэдээнээс ишлэн энэ тухай даваа гаригт дамжуулжээ.
Вашингтон энэ тухайгаа тавдугаар сарын 9-нд зарласан байна. Цэргийн тусламжийн шинэ багцад Зенитийн пуужингийн Hawk цогцолборын үйлдвэрлэлийг явуулах, мөн Киевт өгөхөөр бэлтгэсэн нисгэгчгүй дрон зэргийн хөрөнгө багтаж байгаа аж. Мөн дээр нь их бууны сум, пуужин бүтээх мөнгө нийлүүлэх юм байна.
Энэ хөрөнгийг Украины хэрэгцээг хангах үүднээс жилийн хугацаанд хуваан олгох гэнэ. Харин нийлүүлэх зэвсгийг Пентагоны нөөцөөс гаргах аж.
Долоо хоногийн өмнө, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкин мина, их бууны сум, тийрэлтэт сум цэнэгээр Украинд туслахыг тусгасан $300 сая долларын багцыг гаргах үүрэг өгсөн байна.
М.ЦОГТ