Оросын цэрэг, аж үйлдвэрийн цогцолборыг дэмжсэн гэх үндэслэлээр Иран, БНХАУ, АНЭ, Армени, Узбекистан зэрэг орнуудын 35 компанийн эсрэг хориг арга хэмжээ авахаар Европын холбоо төлөвлөжээ. Энэ тухай тус Еврокомиссийн дотоод бичиг баримтад тулгуурлан Bloomberg мэдээлсэн байна.
Мөн хоригт 70 орчим хүнийг хамруулахаар тэдний тухай мэдээлэл цуглуулж байгаа аж.
Агентлагийн мэдээгээр, хоригт Оросын IT-компаниуд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамрагдах бололтой. Мөн Оросын нефтийг хоригийг үл тоон зөөсөн хөлөг онгоцнуудад Европын боомтуудад нэвтрэхийг хориглоод байгаа билээ.
М.ЦОГТ