The Guardian сонины цуглуулсан мэдээгээр, өмнө тоолж байснаас хоёр дахин их зэрлэг шувууд шувууны томуугаар өвчлөн үхжээ. Энэ тоо улирлын турш хэд дахин нэмэгдэх магадлалтайг хэвлэл мэдээлж байна. Мөн шувууны томууны өндөр төвшний үхэл агуулсан H5N1 вирус томууны дэгдэлтийг өдөөжээ.
Энэ жил тус улсад дөрөвдүгээр сард үүрээ бусдаас түрээлэн засдаг хар толгойт гэх цахлай бүхнээс илүүтэйгээр хэлмэгджээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр, энэ онд нийт цахлай давамгайлсан 1200 шувууд үхсэн байв.
North Cave Wetlands гэх дархан газарт өндөглөсөн 2000 гаруй шувууны 10 хувь нь эхлээд үхсэн байна. Харин одоо өвчний оргил үе өнгөрсөн гэж Wildlife Trust байгууллагын мэргэжилтнүүд хэлж байна.
The Guardian сонинд бичснээр, Шотландад усны шувууд их өвчилсөн ба 36 мянган шувуу тэнд үхжээ. Англид бол 7300 шувуу үхсэн байв. Өвчин ховор шувууд нэлээдгүй их байдаг Фарн аралд газар авсан байжээ.
М.ЦОГТ