19Fortyfive сайтын тоймч Брэндон Вейхерт өөрийн өгүүлэлдээ, Тэргүүн хатагтай Жилл Байден нь үнэн хэрэгтээ АНУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч болж байна гэж мэдэгдлээ. Энэ эмэгтэй төрийн тэргүүн Жо байденд хамгийн их нөлөө үзүүлдэг хүн гэнэ.
"Жилл Байден бол хаан ширээний арын жинхэнэ хүч бөгөөд Америкийн анхны эмэгтэй ерөнхийлөгч гэж хэлэгдэхээр байгаа" гэж тэр бичжээ.
Politico хэвлэлийн нэрээ нууцалсан, Байдены ойрын хүрээний хүний хэлснээс иш татан Вейхерт бичихдээ, АНУ-ын Ерөнхийлөгчийн эхнэр Цагаан ордны уулзалтуудад оролцож, илтгэл, мэдээллийг сонсож, асуудал тавьдаг гэжээ.
Жилл Байден нөхрийнхөө үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцохоос гадна бүх оддын эрэмбэ дарааллыг хүссэнийхээ дагуу хийлгэдэг гэнэ.
Үүнээс өмнө АНУ-ын тэргүүн хатагтай мэдээлэл хийн нөхрийнхөө эрч хүчний төвшинд огт эргэлзэхгүй, нөхрийнх нь эрүүл мэнд, ой ухааны талаар гарч байгаа түгшүүрийг огт хүлээн авахгүй гэсэн байв.
М.ЦОГТ