Израилийн засгийн газар тус орны яам тамгын газруудад заавар явуулан албан ёсны бичиг баримтаас «эцэг, эх №1», «эцэг, эх №2» гэсэн заалтуудыг дадал болсон «эцэг», «эх» үгээр солин хэрэглэж байхыг үүрэгдсэн тухай Haaretz сонинд мэдээлжээ.
Захирамжийн заалтад өгүүлснээр, албан ёсны бичиг баримтад тийм заалтуудыг эргэн хэрэглэх болсон нь "Ноам" намтай байгуулсан эвслийн гэрээний дагуу хийгдэж байгаатай холбоотой гэнэ.
Тэр намын лидер Ави Маоз уг өөрчлөлтийн талаар нэлээдгүй хугацаанд тэмцэж ирсэн ба засгийн газарт талархал илэрхийлжээ.
Өнөөгийн Израилийн парламентад ортодоксаль еврейн нам ганцхан суудалтай ба түүнийг лидер нь өөрөө эзэлдэг. Нам нь ЛГБТ нийгэмлэгийн шаардлагын эсрэг зогсдог байна.