Кино зохиогчид сүүлийн 15 жилд хийгдээгүй өргөн цар хүрээтэй ажил хаялтад бэлтгэж байгаа талаар Bloomberg мэдээллээ.
Америкийн кино зохиогчдын гильди болон Холливудын хооронд байгуулсан гэрээ энэ даваа гаригт дуусч байгаа ба тэдний хоорондын шинэ хэлэлцээр ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна.
"Кино зохиогчид ажил хаялт үнэн хэрэгтээ болно. Бэлтгэж байна" хэмээн "Эбботтын бага сургууль" олон ангитийн зохиолч Бриттани Николс хэлжээ. Хэрэв ажил хаялт урт хугацаагаар үргэлжлэх юм бол кино төслүүдийн үйлдвэрлэл саатаж, намар гаргах кино төлөвлөгөө тасрана гэж Бриттани Николс сануулжээ.
М.ЦОГТ