Хятадын шатарчин Дин Лижэнь Оросын их мастер Ян Непомнящийг ялж, дэлхийн 17 дахь аварга боллоо. Шатрын дэлхин аваргын тэмцээн Астана хотноо явагдсан юм.
Непомнящий дэлхийн аваргын төлөөх тэмцээнд хоёр дахь удаагаа дараалан хожигдлоо. Тэрээр 2021 онд Норвегийн Магнус Карлсонд 3,5:7,5 харьцаатайгаар хожигдсон юм. Карлсен титмээ хамгаалахаас татгалзсан учир аваргын төлөө Дин Лижэнь тоглох болсон байв.
Эхнээсээ хятадын шатарчин сонгон шалгаруулалтад ялаагүй учраас тоглох ёсгүй байжээ. Гэтэл Олон улсын шатрын холбоо (FIDE) Оросын шатарчин Сергей Карякиныг өөрийн орны цэргийн тусгай ажиллагааг дэмжсэн гээд хассаад Диныг тоглуулжээ. Непомнящийг ялаад Дин Лижэнь Хятадын түүхэнд анхны дэлхийн аварга эрэгтэй болсон юм.
Карлсены титмээ хамгаалахаас татгалзсан нь 1975 оны Бобби Фишер Зөвлөлтийн шатарчин Анатолий Карповтай тоглохоос татгазсантай адил тохиолдол байлаа. Тэр үед Карпов шууд л дэлхийн 12 дахь аваргаар зарлагдсан юм.
Тоглолтын өрнөл
Эхний тоглолт дөрөвдүгээр сарын 9-нд болж өнгөрөв. Энэ тэмцээний түүхэнд анх удаагаа шодолтыг робот хийлээ. Оросын их аварга цагаанаар тоглохоор болов. Эхний тоглолт тэнцэж, өрсөлдөгч нар дараагийн дөрвөн тоглолтод цагаанаар тус бүр хоёр хожил авцгаав. Тэр нь шатрын хорхойтнууд болон мэргэжилтнүүд хамгийн ихээр татаж байв. Аль эртнээс ийм үр дүнтэй тоглолтыг аваргын төлөө үзүүлж байсангүй. Дараа нь тэдний алдааны тоо буурч дөрвөн удаа тэнцэв. 12 дахь өрөгт Дин Лижэнь оноог тэнцүүлж хожив. Дахин хоёр удаа тэнцсэний дараа тэд тоглолтыг тай-брейкт орууллаа. Тай-брейкт тэд 25 минут +10 секундын хугацаатай дөрвөн хурдан тоглолт хийн сүүлийн тоглолтод цагаанаар тоглосон Непомнящий хожигдон, 30 настай Дин Лижэнь 17 дахь дэлхийн аваргаар тодров. Тэмцээнд Непомнящий давамгайлна гэж хэлэгдэж байсан ч тэр олон алдаа гаргасан ба сэтгэл зүйн хувьд Хятад шатарчинд давуу байлаа. Дин тоглолтын явцад гурван удаа оноог тэнцүүлсэн юм.
Непомнящий бууж өгөхгүй
Непомнящий цол горилогчдын тэмцээнд хоёр дараалан ялсны дараа гурав дахь удаагаа шатрын дээд цолны төлөө тоглох эрхийг энэ удаа авлаа. Горилогчдын тэмцээн Торонто хотноо ирэх жил явагдана. Тэр горилогчдын тэмцээний гурван удаагийн ялагч гэдгээр түүхэнд бичигдэх боломжтой болжээ.
Непомнящий өөрөө ч дэлхийн аваргын төлөө тоглоно гэдгээ хэлсэн. Гучин настай Дин Лижэнь Хятадын түүхэнд анхны дэлхийн аварга, дэлхийн түүхэнд 17 дахь аварга болж байна.
Сонирхуулахад, дэлхийн эмэгтэйчүүдийн аварга нь мөн л Хятадын шатарчин Цюй Вэньцюнь ба тэрээр энэ цолыг 2018 оноос хойш эзэмшиж байна. Ийнхүү Орос 17 дахь жилдээ дэлхийн шатрын аваргагүй үлдэж байна. Эмэгтэй шатарчдын аваргын тэмцээнд хамгийн сүүлд 2008 онд Александра Костенюк ялан дэлхийн 12 дахь аварга болсон байсан юм.
М.ЦОГТ