x

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нартай хийсэн нэр дэвшигчийн сонсголын товч тайланг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулсан юм.

Нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, нэр дэвшигч Н.Монсорыг ажлын хэсгийн тайлан, ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр, нэр дэвшигч Ж.Золзаяаг гишүүдийн олонх дэмжлээ хэмээн танилцуулав.

Нэр дэвшигч Ж.Золзаяа нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2005 онд Отгонтэнгэр их сургууль, 2007 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын технологийн их сургууль, 2019 онд Монгол Улсын Их сургуулийг тус тус төгссөн. Герман хэлний орчуулагч багш, маркетингийн мэргэжилтэй, Бизнесийн менежментийн магистр.

  • 2007 -2008 онд “Монгол -Германы гүүр” төрийн бус байгууллагын төслийн зохицуулагч

  • 2008-2010 онд “Залуу маркетер” төрийн бус байгууллагын тэргүүн

  • 2011-2014 онд “Монголын маркетеруудын холбоо” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

  • 2001 оноос “Дримерс нэгдэл” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж тэргүүнээр нь тус тус ажиллаж байгаа

  • 2016 оноос “Жи Си Ай Импакт” салбар байгууллагын гишүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, сенатороор ажиллаж байсан

  • 2018 оноос “Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийг үүсгэн байгуулж Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалтай.

Нэр дэвшигч Н.Монсор нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1998 онд Ерөнхий боловсролын 48 дугаар сургууль, 2004 онд Шинжлэх ухаан, технологийн их сургууль төгссөн. Программ хангамжийн инженер мэргэжилтэй.

  • 2005-2006 онд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын мэдээлэл хангамжийн менежер

  • 2006-2007 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт даргын туслах

  • 2007-2010 онд АНУ-ын Элчин сайдын яаманд мэдээлэл хангамжийн менежер

  • 2010 оноос “Юу Эм Си Альфа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар Ассет Менежмент” ХХК-ийн захирал, “Мандал дижитал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, “Мандал лайф” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Мандал ирээдүйн өсөлт” сан болон “Мандал хуримтлал хамтын сан”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг байна.

УИХ-д Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд санал болгосон нэр дэвшигчийн талаарх сонсголын тайланг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12.3-т заасны дагуу хаалттай горимоор хэлэлцлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top