Францын эмч нар Эйфлийн цамхаг дээр зүрх нь зогссон эрэгтэйд мэс засал хийсэн тухай BFMTV телевиз мэдээлжээ. Мэс заслаас хоёр цагийн дараа эрэгтэйн биеийн байдал дээрдэж, эмнэлэгт хүргэжээ.
Эйфелийн цамхгийн хоёр давхарт тэр эрэгтэйн зүрх нь зогссон байна. Тэнд ирсэн түргэний эмч нар нөхцөл байдлыг тооцоолон үзээд тухайн газар мэс засал хийхээр болсон байна.
Эмч нар түүнд нэн яаралтай мембраны оксигенаци гэх хиймэл зүрх, уушгийг түр хугацаагаар суулган амьдралыг нь тэтгэжээ. Эмч нар энэ аргыг нэн яаралтай нөхцөлд өвчтөнийг аврахаар хэрэглэдэг гэнэ.
М.ЦОГТ