x

Германы канцлер Олаф Шольц татварын хулгайн хэрэгт холбогдов

Германд канцлер Олаф Шольцийн доогуурх "малталт" эхэллээ. Саяхан Гамбургийн парламентын мөрдөн байцаах комисс Шольцийг канцлер болоогүй байх үе буюу зөвхөн Гамбург хотын захирагч байсан найман жилийн өмнөх залилангийн хэргийг дахин шалгаж эхэлжээ. 

Түүний захирагч байхад хотын татварын алба тус орны түүхэн дэх томоохонд орох банкны залилангийн хэргийн мөрдөлтийг зогсоож, дараа нь нуун дарагдуулах гэсэн юм. Өмнө нь сөрөг хүчний Христийн ардчилсан холбоо жигүүрээс Шольцийн эсрэг шинэ мөрдөн байцаалт явуулж эхлэхийг холбооны парламентын (бундестаг) төвшинд шаарджээ. Яагаад асуудал дахин тавигдав, канцлер юуг ярихгүй дарав, шинэ мөрдөн шалгалт түүнд ямар аюултай вэ?

Сөрөг хүчин яг юу хүснэ вэ?

Канцлерийн хувьд парламентын мөрдөн шалгалтын нухацтай явуулж эхлэх төлөвлөгөөний тухай жигүүрийн Фридрих Мерц (ХАХ) Александр Добриндт (ХНХ) хоёр даргын хамтарсан илгээлтэд өгүүлсэн байв. Депутат-консерваторууд дөрөвдүгээр сарын эхээр, Улаан өндөгний баярын дараа бундестагт тусгай комисс байгуулахыг уриалсан ба тэр нь удалгүй ажиллаж эхлэх бололтой.

Христийн ардчилсан холбоо тэдний бага түнш болох Христийн нийгмийн холбоонд санаачлагыг явуулахад хангалттай санал бий. Тэднийг Зүүнтний эвсэл дэмжинэ гэсэн юм. Байдал ийм маягаар өрнөвөл Шольц бундестагт мэдүүлэг өгөх ёстой болно. Канцлер хийж байгаа хүний хувьд тэр нь содон тохиолдол болох юм. 

Cum-Ex залилангийн учир утга нь юу вэ?

Cum-Ex гэх залиланг ХБНГУ-ын нэн шинэ түүхэнд татварын томоохон залилан гэж нэрлэсэн ба тэр нь "Европын түүхэн байгаагүй татварын том хулгай" болж байна. Зальтнууд зөвхөн 2001- 2016 онуудын хооронд Герман улсаас €30 тэрбум еврогоор хуурчээ.

Гэмт хэргийн системийн нэр нь компанийн хувьцааны нэр (cum) ба хувьцааны ашгийг төрсний дараах (ex) гэсэн хоёр латин үгнээс бүтжээ. Deutsche Welle хэвлэлд тайлбарласнаар, санхүүгийн зальтнууд ашиг төлөх өдөр хувьцааны том багцуудыг худалдан авах ба зарах олон нүүдэлтэй ажиллагааны явцад давхар "ашиг" унагаж байжээ. Хуулиар бол хувьцаа эзэмшигчдийн ашгаас нь 25 хувийг улс авдаг. Гэхдээ тэр мөнгийг эргүүлэн авч болно. Тусгай баримтаар төлөгдөх ёстойгоос илүү төлсөн татварыг улс нь буцаадаг.

Мэхлэн хэд хэдэн оролцогчтой. Хувьцааг шуурхай худалдан авалцаж байснаас татварынхан яг тухайн үед нь хэний хувьцаа вэ гэдгийг тогтоож чадаагүйгээр барахгүй наймаанд оролцогч бүр татвараа буцаан авах зөвшөөрлийн баримттай болсон байв. Ашиг нэг удаа төлөгдөж, түүнээс нь нэмүү өртгийн татварыг нэг удаа авч байв. Харин улсаас мөнгийг эргүүлэн өгсөн нь нэг биш удаа байжээ.

Бундестагийн Санхүүгийн хороо Шольцоос түүнийг Сангийн сайд байхад тайлбар авсан байгаа. Одоо сөрөг хүчнийхэн канцлерийн хувьд бүрэн хэмжээний мөрдөн шалгалт явуулах хүсэлтэй байна. 

Шольцийг яг юугаар буруутгаж байгаа вэ?

Хэрэгт хамрагдагчдын дунд Гамбургийн M.M.Warburg гэдэг хувийн банк байв. Мэхлэн илрэх цагт Шольц Гамбургийн обербургомист (чөлөөт ганзей нарын хот нь холбооны тусгай газрын статустай) байж таарав. Тэр цагаар хэлмэгдсэн бүсүүд зальтнуудаас мөнгөө буцаан авахаар шийдсэн байлаа. Гамбургийн татварын алба M.M.Warburg  банкнаас сum-ex наймааны €47 саяыг нэхжээ. Хэд хоногийн дараа татварынхан нэхэмжлэлээсээ татгалзав. Яг тэр үеэр Шольц дуулиантай банкны удирдлага Макс Варбург, Кристиан Олеариус нартай тусгалан уулзсан нь тэр шийдвэрийн ард Шольц байсан гэх сэжиг төрүүлжээ.

Ийнхүү Гамбург шийдвэрт тормоз тавьсан цорын ганц бүс болсон юм. Гэхдээ жилийн дараа Сангийн яам оролцож байж, хотын зариргаа банкнаас 43 саяын татвараа авсан байдаг. Шольц эхнээсээ л өөрийн оролцоог үгүйсгэж ирсэн. Тэр 2018 онд Сангийн сайд болон нийслэлд ирсэн ч асуудал нь үлджээ.

Хэн залилангийн хэргийг өнөөдөр хүртэл мөрдөн шалгаж байна вэ?

Өнөөг хүртэл мэхлэлтийг зөвхөн Гамбургийн хэмжээнд авч үзэж иржээ. Сайд Шольцийг Гамбургийн парламентын комисс дуудан мэдүүлэг авсан байдаг. Эхлээд тэр ямарч банкныхантай уулзаагүй гэсэн. Баривчлагдаад байсан Олеариусийн тэмдэглэлийн дэвтрээс Шольцтой уулзсан бичлэг олдсоны дараа тэр гүрийхээ болиод тэр уулзалтуудын талаар "юу ч санахгүй байна" гэсэн тактик барив.

Тэр эртний мэхлэлтийн сүүдэр 2021 оны канцлерын сонгуульд нөлөөлсөн ч Шольц  өрсөлдөгч нараа ухрааж чадсан. Сонгогч нар түүнийг гэм буруугүй гэж итгэжээ. Сүүлчийн удаа тэр канцлер болоод өнгөрсөн онд Гамбургт дуудагдахдаа татварын албанд  улс төрийн ямарч нөлөө үзүүлээгүй гэсэн байв.

 

Шольц хэзээ бундестагт байцаагдах вэ?

Бундестагийн Санхүүгийн хороо түүнээс сайд болсноос нь хойш 2020 оны 3, 7, 9-р саруудад гурван удаа байцаалт авчээ.  Гэхдээ түүнийг гэрчээр татсан байв. Энэ үеэр Гамбургийн прокурор Шольцод дуулгалгүй шалтгалт хийж байжээ. Эцэст нь  Кельны прокурорын газар Шольцийн захирагч байсан үеийн цахим шууданг шалгасан байв. Шольцийн эсрэг эрүү үүсгэхийг хэд хэдэн  сөрөг хүчний төлөөлөгч шаардаад байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top